Хоккейчид АНЭУ-ын багтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Хоккейчид АНЭУ-ын багтай тоглоно

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup-2016” тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд Сингапур, Тайланд, Тайвань, АНЭУ, Монгол Улсын шигшээ багууд багтсан. Багууд өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийнэ.

Эхний тоглолтод Сингапурыг 11-0-оор хожсон манай хоккейчид өнөө шөнө тэмцээнийг зохион байгуулагч орны багтай тоглох юм. Одоогоор тэмцээнийг АНЭУ хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Монгол, Тайвань нэг хожилтой удаалж буй. Тайланд, Сингапурын баг хоёр тоглолт хийсэн ч хожил авч чадаагүй байна.

Эх сурвалж: www.iihf.com

Ч.ОТГОНБААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж