Хулгайчийг ажилд авчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хулгайчийг ажилд авчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Малайзын нэгэн жижиг хотын супермаркетаас хулгай хийж байгаад баригдсан эрд сохорсон биш завшив гэдэг шиг явдал тохиолджээ. Гурван хүүхэдтэй, 31 настай эр нийслэл Куала Лумпур хотоос 340 км-ийн зайтай орших Букит Мертажам хотын захын Tesco дэлгүүрээс долоон ам.долларын хүнсний зүйл хулгайлж байгаад баригджээ. Хачирхалтай нь хулгайч шоронд биш, ажилд орсон гэнэ. Болсон явдлын талаар орон нутгийн сонинд гарсан бөгөөд азтай эр өөрт нь боломж олгосон дэлгүүрийн менежерт баярлаж, талархал илэрхийлсэн гэнэ.

Эхнэр нь төрөхийн хүндрэлээр комд орсны дараа ажилгүй болсон эр аргаа барахдаа хулгай хийсэн гэж ярьсан байна. Хүүхдүүддээ өгөхөөр дэлгүүрээс жимс, ундаа хулгайлсан эрийг менежер байнга хулгай хийдэг хүн биш гэдгийг гадарлаж, түүнтэй ярилцсаныхаа дараа ажилд авахаар болжээ. Дэлгүүрийн менежер түүнийг ажилд авснаар барахгүй хүүхдүүдэд нь тусласан гэнэ.

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-15 202.9.40.202

Manai hulgaichid bol gar bariad bugui barina iimd tednees hol yavtsgaa

Зочин 2016-03-15 103.57.94.198

гэхдээ монголчууд зовсон нэгэндээ их тусалдаг. тэр талаараа дэлхийд гайхагддаг шүү. харин энэ авилгагчид, гадны шашныхан монгол хүний генийг эвдээд байна. 10-аад жилийн өмнө англи хэл дээр гарж дэлхий даяар байдаг Монголиа гэдэг номон дээр Монголд замд машин эвдэрсэн байхад хажуугаар машин өнгөрөөд явахгүй. буугаад туслах зан нүүдэлчин цусанд нь байдаг гэсэн байсан. гадаадад тэгэхгүй гэсэн шүү.

Зочин 2016-03-15 103.57.94.198

манайд эсрэгээрээ болчихоод байна аа. гадаад паспорт өвөрлөчихөөд бүр сайдын туслах болчихоод хулгай хийгээд зүв зүгээр л байгаа биз дээ. эхнэр хүүхдэдээ идэх юм авч өгөх гээд хулгай хийчихвэл лангууны эзэн нь зодоод нүдээд сүйд болдог юм байна лээ. би нүдээрээ Барсд харсан. хүмүүс унагчихаад дэвсээд байхаар нь боль гэж болиулсан.

иргэн 2016-03-15 202.179.25.187

Манай улсад ийм хүн олон байдаг болоосой.Хулгай хий ажилд ор гэж байгаа биш.Зөв хүнийг нь олж эрсдэлээс нь хамгаалах нь чухал.Бүх хүнийг хулгайч луйварчин гэж үзэн яддагаа болих хэрэгтэй Монголчуудаа.Үүнд хуулийнхан бас анхаарах хэрэгтэй дээ.Хорих цагдахдаа гол нь биш учир шалтгааны нь сайн олохын төлөө л бүгд нэг тийшээ ханддаг байх юм бол Монгол хөгжинө шүү.

Otgonbold 2016-03-15 95.91.192.49

Bi 15oni 8 sard neg iim um bolson.Mongol hun ajild orood nemeed hulgaalna....

ББ 2016-03-15 182.20.148.148

Хүнлэг байна гэдэг чинь энэ шүү дээ.

Kkk 2016-03-15 175.200.114.222

Mongold iim yum bolj magadgui l yum daa...

ghghghg 2016-03-15 202.179.10.150

Монголоо л сайн муулцгаа,тэгвэл та гимлайн оргилд ч гар ч магадгүй,их юм мэддэг улс ч аргагүй өөр юмаа

Зочин 2016-03-15 103.57.93.38

Монголд ийм зуйл хэзээ ч болохгуй. Монголчууд дэлхийн хумуусийн адаг шаар болсон шуу

Энэ бол 2016-03-15 103.9.91.214

бараг гайхамшиг мөн байх аа

Энэ бол 2016-03-15 103.9.91.214

бараг гайхамшиг мөн байх аа

РАВДАН 2016-03-15 202.70.46.237

ХӨӨРХИЙ ЭРИЙГ АЗ ТҮШИЖ ДЭЭ! ХҮНИЙ ИЙМ ЧАНАР ДЭЭР Л ЭНЭ ЕРТӨНЦ ТОГТОЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ!

Oyun 2016-03-15 122.201.31.95

Manaid bol 10 jil

Зочин 2016-03-15 37.123.132.3

За энэ бол мэдлэг чадвар, харилцааны урлаг юм даа