УОК-ын "Шуурхай бүлэг" Өмнөговьд үүссэн асуудлыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

УОК-ын "Шуурхай бүлэг" Өмнөговьд үүссэн асуудлыг цэгцэлнэ

УОК-ын "Шуурхай бүлэг" Өмнөговьд үүссэн асуудлыг цэгцэлнэ

УОК-ын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймгийг “Ногоон бүс” болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд ажлын хэсгийнхэн өчигдөр (2020.12.05) Даланзадгадад ажилласан бол өнөөдөр “Шивээнхүрэн”, “Гашуунсухайт” хилийн боомтын нөхцөл байдалтай танилцах юм.

Энэ талаар ОБЕГ-ын ХШҮАБХ-ийн дарга, хурандаа Б.Батболд "Өмнөговийн иргэд аймаг руугаа нэвтрэх тушаал шийдвэр нь гараагүй байхад өдөрт хувийн машинтай 100-150 хүн ирдэг гэж байна. Хаана, хаанаа буруутай үйл ажиллагаа байгаагийн улмаас ийм байдал үүсч байна вэ? Цагаан хаданд байгаа 6000 гаруй жолоочийн асуудал мөн яригдаж байна. Өдөрт 70-150 машин хилээр гардаг. Гэтэл тайван зогсоолд 6000 жолооч байна гэх мэт асуудалтай газар дээр нь очиж танилцахаар энэхүү ажлын хэсэг "Гашуунсухайт" руу гарч байна. Зөвхөн "Гашуунсухайт", "Цагаан хад" гэхгүй, уул уурхайн бүсэд бид ажиллана" хэмээв.

Өмнөговь аймагт Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд нүүрс тээврийн жолооч нарын PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг аймгийн 21 эмч, мэргэжилтэн хоёр ээлжээр хийж байгаа аж. Тус аймагт Шуурхай бүлгийн ажлын хэсэгт багтсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар болон мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа юм. Мөн Тагнуулын ерөнхий газар болон Хилийн цэрэг, Автотээврийн газрын төлөөлөл ажлын хэсэгт багтжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж