Covid-19: ОХУ-д вакцинжуулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: ОХУ-д вакцинжуулалт эхэллээ

Covid-19: ОХУ-д вакцинжуулалт эхэллээ

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт  ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр /2020.12.05/ эхэллээ. Эхний ээлжинд хамгийн эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулах ба Москва хот даяар нийт 70 цэг 8.00-20.00 цаг хүртэл өдөр бүр ажиллах юм байна.

Энэ оны наймдугаар сард ОХУ-ын эрх баригчдын баталсан “Sputnik V” вакцины сүүлийн шатны туршилт хараахан дуусаагүй байгаа ч тус улс ийнхүү вакцинжуулалтыг эхлүүлж байна.

Вакциныг бүтээсэн эрдэмтдийн хэлж буйгаар 95 хувийн үр дүн үзүүлж байгаа бөгөөд ноцтой гаж нөлөө илрээгүй аж.

Их Британи улс вакцинжуулалтыг эхлүүлэх анхны улс болно гэж Лхагва гаригт зарласны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч мөн өөрийн улсдаа вакцинжуулалтыг нэн даруй эхлүүлэх болсноо зарласан юм.

Тус улсад Бямба гаригт Соvid-19-ийн 28782 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Нийт халдвар авсан хүний тоо 2,4 саяд хүрээд байгаа ба 24 цагийн хугацаанд 508 хүн Covid-19 өвчний улмаас нас баржээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж