Орон нутаг руугаа буцах оюутнуудын шинжилгээг өнөөдөр (2020.12.06)-өөс авч байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлснээр, МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, СЭЗИС-ийн оюутнуудыг PCR шинжилгээнд хамруулахаар болжээ. Мөн дотуур байрнаас гадуур амьдарч буй оюутнуудаас өглөөний 08:00 цагаас эхлэн дараах байршлуудад шинжилгээ авч эхэлсэн байна. Иймд:
- Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхтэйгээ шинжилгээний байранд очих,
- Шинжилгээний дугаар авах шаардлагагүй,
- Өөрийн амьдарч буй газартай ойрхон байршил сонгож очих,
- Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг хэрэгтэйг анхааруулж байна.
Шинжилгээ авч буй байршлууд:
Б.ЦЭЦЭГ
Зочин А 2020-12-06 59.153.112.14
Бусад сургууль яах вэ. Хүмүүнлэг Анагаах гээд бусад нь хэзээ вэ. Хөдөө орон нутгийн гадуур байдаг оюутнууд аль хэдийн явчихсан шүү дээ. Одоо оюутны байруудад байгаа оюутнуудаас шинжилгээгээ авч эхлээч ээ. Тэд хэцүүдлээ шүү дээ.
Зочин 2020-12-06 82.102.16.174
Цагдаагаас илэрдэггүй өвчин юм уу?