Орон нутаг руугаа буцах оюутнуудын шинжилгээг өнөөдөр (2020.12.06)-өөс авч байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлснээр, МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, СЭЗИС-ийн оюутнуудыг PCR шинжилгээнд хамруулахаар болжээ. Мөн дотуур байрнаас гадуур амьдарч буй оюутнуудаас өглөөний 08:00 цагаас эхлэн дараах байршлуудад шинжилгээ авч эхэлсэн байна. Иймд:
- Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхтэйгээ шинжилгээний байранд очих,
- Шинжилгээний дугаар авах шаардлагагүй,
- Өөрийн амьдарч буй газартай ойрхон байршил сонгож очих,
- Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг хэрэгтэйг анхааруулж байна.
Шинжилгээ авч буй байршлууд:
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ