Сэжигтэй тохиолдол үйлчлүүлсэн гэх худалдааны төвүүдийг ариутгав

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

Сэжигтэй тохиолдол үйлчлүүлсэн гэх худалдааны төвүүдийг ариутгав

Сэжигтэй тохиолдол үйлчлүүлсэн гэх худалдааны төвүүдийг ариутгав

Баянзүрх зах болон “Имарт” (Чингис салбар) худалдааны төвд өчигдөр (2020.12.05) хөл хорио тогтоов. Тус газруудаар Covid-19-ийн сэжигтэй тохиолдол үйлчлүүлсэн байж болзошгүй тул түр хугацаанд хааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Тодруулбал, Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр "Имарт" худалдааны төвийн зургаан давхар барилгын 37300 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. Үүнд, "Имарт" төвийн В1 давхар, урсдаг шат, энгийн хог хаягдал цуглуулах 40 тн контейнер, хогийн сав, 240 машины авто зогсоол, эмийн сан, "Жүр үр" ХХК-ийн заал, банкны 9 АТМ, гар утасны 4 операторын байр, Хас банкны тооцооны төв, Монгол даатгал, хоол үйлдвэрлэлийн 8 заал, үйлчлүүлэгчийн 4, ачааны 2, нийт 6 лифт, түрдэг 600 тэрэг, гар сагс 280, кассын 24 машин, карт уншигч 76, хаалга 5, ариун байгууламж зэрэг багтжээ.

Тус худалдааны төвийг өчигдрөөс түр хугацаанд хаасан бол өнөөдөр (2020.12.06)-өөс хэвийн үйл ажиллагаа явуулна хэмээн мэдэгдсэн байна. Мөн тухайн өдөр Баянзүрх захыг 14:00 цагаас түр хааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэх мэдээлэл байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж