Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ | News.MN

Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.05-нд нийтлэгдсэн

Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ

Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ

Covid-19-ийн халдвар буурахгүй, зарим улс оронд дахин дэгдэж, бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас зарим улс орнууд хөл хориогоо чангатгаж, хязгаарлалт тогтоож эхэлсэн байна.


СӨҮЛД 2 ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Сөүлд  маргаашнаас эхлэн 21:00 цагаас хойш зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болов. Тодруулбал, БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны 18:00 цагаас 18-ны өдрийг дуустал 2 долоо хоногийн турш өдөр бүр 21:00 цагаас хойш 300 м2-ээс дээш талбайтай дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нийтийн тээврийн зорчих тоог 30 хувь багасгах арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ зөвхөн 300м2-ээс дээш тайлбайтай  дэлгүүр болон хүн олноороо цуглардаг аж ахуйн нэгжүүдийг орой 21:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг эрсдэлтэй гэж үзэж хааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүн олноороо цугларах газруудыг 21:00 цагаас хойш хаасан хэдий ч 300м2-ээс доош талбайтай жижиг хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй аж. Тус хугацаанд том дэлгүүрүүдээс гадна кино театрууд, PC тоглоомын газар, уншлагын танхим, автомат тоглоомын газар, стади кафе, хүүхдийн тоглоомын парк, үсчин гоо сайхан, март болон их дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох ю.

ХЯТАДАД 18 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭВ

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 30-нд, Хятадын 31 муж (Өөртөө засах орон ба шууд харьяа хот), Шинжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст шинээр 12 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүний дотроос 8 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 4 нь дотоодоос халдвар авсан юм байна. Түүнчлэн шинээр нас баралт, сэжигтэй тохиолдол илрээгүй. Тухайн өдөр мөн 12 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ. Арваннэгдүгээр сарын 30-ний өдөр хүртэлх байдлаар Хятад улсад нийтдээ 86 мянга 542 хүн халдвар авч, 81 мянга 631 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 4634 өвчтөн нас баржээ.

ӨМӨЗО-Д ГАДААДААС ЗӨӨВӨРЛӨГДСӨН 3 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

ӨМӨЗО-д Манжуур хотод covid-19-ийн 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн 07.00 цагаас арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 07.00 цаг хүртэл халдвар авсан хүн 4-өөр нэмэгджээ.  Арванхоёрдугар сарын 1-ний өдрийн 07.00 цаг хүртэл ӨМӨЗО-нд covid-19-ийн халдвар авсан тухайн орон нутгийн өвчтөн 18, сэжигтэй тохиолдол 2, өвчний илрэлгүйгээр халдвар авсан өвчтөн 2 байна. Бүх хүмүүсийг Манжуур хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж бий.

Мөн нэг болон хоёрдугаар хавьтлын 1045 хүн тогтоогдож, бүгдийг тусгаарлан ажиглалт хийж байна. Одоо ӨМӨЗО-нд гадаадаас ирсэн covid-19-ийн халдвар авсан хүн 3 байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан ажиглалт хийж байна.

ТУРКТ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНГАЛАВ

Туркийн коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндэрч Даваа гарагийн байдлаар нийт өвчлөгсдийн тоо 500000 давсан бөгөөд хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдагон хөл хорионы дэглэмийг чангалж, ажлын өдрүүдэд 21:00-05:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд Баасан гаригийн 21:00 цагаас Даваа гарагийн 05:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав.

Мөн 65-аас дээш, 20-оос доош насныхан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, худалдааны төвүүд зөвхөн #Hes кодоор шалган нэвтрүүлэх зэрэг хязгаарлалтууд хийгдэж эхлэв.

 СИНГАПУР УЛС “КОВИД-19”-ИЙН “PCR” ШИНЖИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

Сингапур Улсын иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Ковид-19”- ийн вирусийн “PCR” оношилгоо шинжилгээнд нээлттэй хамрагдах боломжтой боллоо. Өнөөг хүртэл зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн болон Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх зөвшөөрөл авсан хүмүүс “PCR”-ийн шинжилгээнд хамрагдах боломжтой байсан юм. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвшөөрөгдсөн хувийн эмнэлгүүдэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх ба шинжилгээ. 200 синг.долларын төлбөртэй байх ажээ.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООХ УУ, АЛЬ ЭСВЭЛ УДААШРУУЛАХ УУ?

ИБУИВУ-ын Засгийн газар олон нийтийн арга хэмжээг хориглох нь коронавирусийн цар тахлын тархалтыг ердөө 5 хувь бууруулж буй тул үр дүн багатай гэж үзэж байна. Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүд болон бага талбайтай өрөө, тасалгаанд ойр хавийн хүмүүс хооронд илүүтэй дамжин тархаж, харин ил задгай талбайд халдвар харьцангуй бага байна гэж тус улсын Ерөнхий сайдын шинжлэх ухааны асуудал хариуцсан ерөнхий зөвлөх ноён Патрик Валланс хэвлэлийн “ВВС” агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Тэрбээр цаашид эмнэлгийн байгууллагууд коронавирусийн халдварын шинж тэмдэг сулавтар илэрч буй иргэдэд оношлогоо хийхгүй, гэрийн хөл хориог сахих зөвлөмж өгөх бөгөөд хүндэвтэр шинж тэмдэгтэй халдвар авагсдыг яаралтай оношилж, эмчилгээний сонголтыг хийх чиглэлээр ажиллах болно гэж нэмж хэлсэн байна.

Иймд гадаадад ажиллаж, амьдарч,  оршин суугаа Монгол улсын иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амьдарч байгаа улсынхаа дүрэм журмын талаар мэдээлэл авахыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-12-05 202.9.46.65

Манайхан гадны улс орнуудыг дуурайх туртай байж яагаад дандаа эсрэгээр нь хиыгээд байдаг юм болоо. Нийтийн тээврийг аль эрт л хэрэглэхгүй байхыг иргэд шаардсан. Гэтэл одоо л нэг юм хувиын машин явуулж байна. Гутал хувцас зардаг дэлгүүрээ нээхгүй байж гуанз, цайны газраа нээгээд байх юм. Короно дэлхий даяар дуустал хамгийн хэрэггүй үйлчилгээ бол караоке, саун массаж, дэн буудлууд, байна даа.

Avatar

Иргэн 2020-12-05 124.60.114.164

Монгол шиг бүгдийг тас хорьсон уим алга.солонгост. ажил бизнёс амьдрал сургууль цэцэрлэг бүгд хэвийн.монгол дандаа дэлхийд байхгүй уим хийдэгшдээ.нэг гэрэл зурагчин попорчин авгайд хууртаад олон сар эмьдралаа бизнёсээ хаалгаа биздээ.хохь чинь

Avatar

Зочин 2020-12-05 66.181.183.108

Манай дуракууд анзаарч байгаа бол нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хориглосон байна, үүний оронд хувийн машинаараа зорчих нь зүйтэй гэж үзсэн байна.

Avatar

/*-*/ 2020-12-05 49.0.212.165

Шал худал мэдээ, худлаа тархи угааж байна

Avatar

Зочин 2020-12-05 150.129.142.162

Муу янканы шэээс минь чиний юунд итгэж итгэхгүй нь бидэнд ямар падлий байна. Хол очиж хуцаарай.

Avatar

Зочин 2020-12-05 202.21.108.52

Энэ дутуу дулимаг мэдээ. Дэлхийг Турк, Солонгос, Хятад 3 улсаар нөлөөлдөггүй юм. Эсрэгээрээ ЕХ- ны улсууд, Латин Америка, Хойд Америкын улсууд эдийн засгаа аварч байж ковидыг дарж болно гэдгийг ойлгожээ. Эдийн засгийн чадавхгүй бол ковидод ниргүүлнэ гэдгийг тэд мэдэж байна.

Avatar

Зочин 2020-12-05 82.102.16.174

Цагдаагаас илэрдэггүй өвчин юм уу?

Avatar

Худлаа мэдээлэл тийм байхгүй шүү 2020-12-05 202.126.88.61

Мэдээ үнэн бичээрээ дээлхий аль ч улс оронд хөл хорио чангалсан зүйл байхгүй шүү хэсэгчилсэн хөл хорио хийж байгаа тэгж тархи угаахгүй шүү мэдээгээ үнэн бичээрээ хэний захиалгаар ийм зүйл бичээд байна аан монголд хөл хорио чинь 31 хоног болж байна шүү 7+14+10

Avatar

Www333 2020-12-05 192.82.75.208

Turked khorio chagatgasan shuu ikh medegchee.

Avatar

Зочин 2020-12-05 103.212.118.9

Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв, өвчнөөс гадна өрх гэр улс орноо сүйрүүлэв дээ, улс гэр бүлийн хөгжлийг 30 жилээр ухраав зай

Avatar

иргэн 2020-12-05 202.179.27.138

манайхан Угаасаа Хэнэггүй нь дэндсэн Ард түмэн, энэ Өвчин Дэлхий нийтийг хамарсан цар Тахал гарчихаад байхад Хамрын ханиад шиг юм бодоод Пижигнэцгээгээд хоорондоо Цэцэрхэж хэрэлдээд Хөгийн улс шүү

Avatar

ИРГЭН 2020-12-05 122.201.24.182

Өвчнөөр хийрхэх хэрэггүй дээ. Хату хэцүү өвчин болоод л хөл хориогоо чангатгаж байгаа болохоос хэн нэгний эрх ашигт нийцүүлэх асуудал биш. Хэн нэгний хатгаасаар юм болгоныг харлуулах гэдэг увайгүй араншингаа боливол яаасиймб Өөртөө л үйлийн үр дуудаж муу энерги цуглуулахын нэмэр л биз дээ

Avatar

Зочин 2020-12-05 192.82.74.117

өлсөж байхаар эрхтнээ зарья

Avatar

Зочин 2020-12-05 122.201.21.160

get the fuck out of here you son of a harlot

Avatar

Зочин 2020-12-05 122.201.21.160

z**l erguu ynhan get the fuck.out hear you son of a slut

Avatar

/*-*/ 2020-12-05 49.0.212.165

Худлаа мэдээ байна, тэгж чангалаад сүржигнээд байгаа юм байхгүй. Их магтаад байдаг Оросууд бол вакцинд найдвараа тавиад бүр зөнд нь хаяихсан шдээ. Энэ "нус цэг эм ээн" сайт өөрийнхөө нам засгийн нэрийг уначих вий гэхээс яс нь хавталзаад худлаа юм бичээд тархи угааж байна, Одоо бүр өдөр тутмынхаа халдвар авсан тоогоо ч хүртэл ууцгаад бичихээ байгаад эхэллээ. Тэгээд л Америк Европ Япон БНСУ-ын тухай баахан бузар доош нь хийсэн шар хов гүтгэлгэ, харин Оросын баас нь хүртэл анхилуун тансаг ухааны…

Avatar

Badarch taxar 2020-12-05 66.181.180.121

Mongol odo sulruulna gehees changalj bolohgvi tegwel boolgood vhchihne

Avatar

Мөнгө олоорой 2020-12-05 202.9.46.172

https://ref.moneyguru.co/Bilegee00098 линкээр бүртгүүлэн 10$ аваарай. Мөнгө олох бүрэн боломжтой сайт байна шүү. Та бүхэн сайтад бүртгүүлэн өөрийн линкийг үүсгэн түүнийгээ түгээж линкэн дээр таь бусад хүмүүс бүртгүүлсэн тохиолдолд мөнгө авна.

Avatar

зочин 2020-12-05 192.82.74.117

Чангалаад эхнээсээ өлсөж үхээд, яс арьс болоод авсандаа орж байна, цаашаа тэсэхгүй , талбай дээр очиж зулын гол болно

Avatar

Зочин 2020-12-05 66.181.187.228

улс орнуудын нөгцөл байдал харилцан адилгүй шүү дээ

Avatar

Зочин 2020-12-05 202.126.89.166

Англи хориогоо 3 хоногийн өмнө сулруулсан. Ингэж худал мэдээ тарааж яадаг юм бол. Бодвол дахиад хөл хориогоо сунгах гээд байгаа бололтой дог.

Avatar

Зочин 2020-12-05 66.181.186.29

чангалаад бга юм алга. хязгаарлалт тогтоож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж