Цагдаагийн ерөнхий газарт арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07.00 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт toyota sai маркийн тээврийн хэрэгслийн арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага иргэнээс ирэжээ. Тус дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж нярайг хаясан 26 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б"-г олж тогтоожээ. "Б" нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр 50 см, 3.200гр төрсөн өөрийн охин хүүхдийг гудамжинд машин дээр хаяж явсан гэж хэргийгшалгаж байна.
Хүүхэд эрүүл ямар нэгэн осголт байхгүй, хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн. Энэ хэрэгтэй холбогдуулан хүүхдийн ээжийг шалгаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Мөн ЦЕГ-ын 102 тоот утсанд өчигдөр 797 гомдол, мэдээлэл ирж, 109 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 зөрчил илрүүлжээ.
Э.БУРАМ