Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр дотоодын халдвар бүртгэгдсэнээс эхлэн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутагт хөл хорионы дэглэмийг сахиулснаар тархалт хэрхэн буурах таамаглалыг ОБЕГ-аас математик тооцооллоор үзүүлсэн байна.
Уг тооцооллоор, эхний халдвар авсан хүн 10 сарын 15-д авсан гэж тооцоход,
- Нууц үеийн хугацаа = 5.2 хоног,
- Халдвартай = 2.9 хоног гэж үзсэн байна.
Мөн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 80 хувь, 70 хувь, 55 хувь бууруулна гэж үзэн тооцоо хийжээ.
Олон улсын судалгаанд хөл хориог ихэвчлэн 55 хувь бууруулна гэж үзсэн байна.
Энэхүү тооцооллоос харахад хөл хорио тогтоогоогүй бол Монгол Улсын хэмжээнд тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэж болохоор байжээ.
Зураг тайлбар: Бүх нийтийн бэлэн байдал зарлан хөл хорио тогтоосон үед тархах байдлыг цэнхэр өнгөөр, хөл хорио тогтоохгүй тохиолдолд тархах байдлыг улаан өнгөөр тэмдэглэсэн.