Энэ зун Америкийн цэргийнхэн автомат удирдлагатай цэргийн ачааны машины туршилтыг нийтийн хэрэглээний авто зам дээр хийхээр төлөвлөсөн тухай Forbes мэдээлэв. Армийн жолоочгүй машинууд хэрхэн бие биентэйгээ хамран явах болон хүрээлэн буй орчныхоо дэд бүтэцтэй, иргэдийн авто хөсөгтэй зохицох боломжийг туршилтаар судална. Мөн тэдний ажиллагааг хянах, дамжуулах төхөөрөмжүүдийг энэ үеэр турших юм. Туршилтад наад зах нь дөрвөн загварыг ирэх зуны дундуур Мичиган мужийн I-69-р авто зам дээр оруулах төлөвлөгөөтэй. Цэргийнхэн ирээдүйд жолооч нарыг сольж болох робот системийн ажиллагааг туршин сайжруулах юм байна.
Daimler концерн өнгөрсөн оны тавдугаар сард ачааны жолоочгүй машинуудаа нийн зам дээр турших зөвшөөрлийг засаг захиргаанаас авсан юм. Туршилт хийх Freightliner Inspiration Truck нэртэй хоёр загварыг компани Невада мужийн зам дээр гарган туршилтаа эхлүүлсэн байна. Жолоочгүй машиныг бүтээгчид ийм машинуудыг ашиглах нь шатахууны хэмнэлтийг тодорхой зай барин явж, агаарын эсэргүүцлийг бууруулна гэж найдаж байна. Жолоочийн ядаргаа гэж байхгүй болох учир замын аюултай байдал ч эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР