ДЭМБ: Вакцин бол цар тахлын төгсгөл биш

Хуучирсан мэдээ: 2020.12.05-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Вакцин бол цар тахлын төгсгөл биш

ДЭМБ: Вакцин бол цар тахлын төгсгөл биш

Швейцарын Женев хотод болсон хэвлэлийн хурал дээр ДЭМБ-ын зүгээс олон улсын засгийн газар болон ард иргэдэд цар тахлын аюулаас цаашид ч  үргэлжлүүлэн сэргийлж, сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг уриаллаа. Учир нь вакцин цар тахлыг хүмүүсийн бодож байгаа шиг  хурдан дарж чадахгүй гэнэ. “Сүүлийн үед олон вакцин үр дүнгээ баталгаажуулж, нохойн дуу ойртож байна. Гэвч энэ шалтгаанаар сонор сэрэмжээ бууруулж, цар тахал удахгүй дарагдана гэж бодох нь буруу. Өдгөө маш олон газарт SARS-CoV2 вирус өмнөхөөсөө ч илүү халдвартай болж хувьссан байна. Улмаар эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, эмч, сувилагч нар маш хүнд нөхцөлд ажилласаар байна” хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус  ярьжээ.

Түүнээс гадна шинээр бүтээгдсэн вакцинуудын дархлаа тогтоох хугацаа нь хэр урт байхыг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа нь асуудал болж байна. Тухайлбал, вакцин тариулсан ч гэсэн үйлчилгээ нь түргэн дуусчихвал дахин халдвар авах аюул байхыг үгүйсгэхгүй юм. Энэ талаар ДЭМБ-ын яаралтай тусламжийн мэргэжилтэн Майк Райн “Вакцин насан туршийн баталгаа өгч чадахгүй. Энэ бол том асуудал. Вакцин бол цар тахлын төгсгөл огт биш” хэмээн хэлсэн байна.

Энэн долоо хоногт Pfizer компанийн бүтээсэн вакцинд Нэгдсэн Вант улс зөвшөөрөл олгосон бөгөөд ард түмнээ ирэх долоо хоногоос вакцинжуулж эхлэх гэж байна. Харин АНУ-ын засгийн газар Pfizer, Moderna компанийн вакцинуудад зөвшөөрөл олгох эсэхээ энэ сарын 10, 17-ны өдрүүдэд хуралдаж, шийдэх юм. Хэрвээ АНУ-ын засгийн газар вакцинуудад зөвшөөрөл олговол 2021 оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая хүн вакцинжуулсан байх төлөвлөгөө бий гэнэ.

Харин БНХАУ дөрвөн ч вакцин боловсруулж, түүнийгээ яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу сая гаруй хүнд тарьсан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж