Байгалийн онцгой нөхцөлд хамтран ажиллана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Байгалийн онцгой нөхцөлд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Байгалийн онцгой нөхцөлд хамтран ажиллана

Байгалийн гамшиг болон аюулт үзэгдэл, түүнээс шалтгаалсан замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөлд зам тээврийн осол гэмтлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор аюулыг арилгах сэргээн босгох үйл ажиллагааг Зам, тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар хамтран зохион байгуулахаар, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЗЦГ-ын дарга, хурандаа Ү.Зоригтбаатар, УЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Дээрх байгууллагууд байгаль, цаг агаарын аюулт гамшигт үзэгдлийн үед авто зам, давааны нөхцөл байдал, авто зам, тээврийн ослын тухай мэдээллийг харилцан солилцож ажиллах юм.

Түүнчлэн  авто зам, давааны цасыг цэвэрлэх, хальтиргаа гулгааг арилгах, зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийг засах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажлыг салбарын яам зохион байгуулах юм. Мөн тээврийн хэрэгслийг саадгүй, аюул осолгүй зорчих боломжоор хангах, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хэсэгчлэн хаах, хөдөлгөөнийг бүрэн хориглох тохиолдолд тухайн нөхцөл байдалд шаардлагатай техник хэрэгслийг гаргаж, хөдөлгөөнийг механик хэлбэрээр хаах ажлыг ЗТЯ зохион байгуулах юм.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

mongol 2016-03-15 202.5.196.254

Төрийн байгууллагууд байж урьд нь хамтарч ажилладаггүй байж дээ.

Зочин 2016-03-15 203.169.49.45

Шоудах юмаа олж ядах болж. Ерөнхий сайд нь юу хийх болж байна?

оо 2016-03-15 183.177.97.14

нэг улсын нэг засгийн байгууллагууд хоорондоо хамтран ажиллана гэж гэрээ байгуулахыг ёстой ойлгохгүй бна.

РАВДАН 2016-03-15 202.70.46.225

ОДОО БҮҮР АМАР АЙН! ХАМТРАХ ХАМЖИХ УЛС ОЛДОХОО БАЙГААД ХООРОНДОО ХАМТАРЧ ДУРАА ХАНГААД Л! ДАМПУУРЧ ДЭЭ!