Нийслэлийн 2021 оны төсвийг 819,9 тэрбум төгрөг байхаар батлав | News.MN

Нийслэлийн 2021 оны төсвийг 819,9 тэрбум төгрөг байхаар батлав

Нийслэлийн 2021 оны төсвийг 819,9 тэрбум төгрөг байхаар батлав

Нийслэлийн 2021 оны төсвийг 819,9 тэрбум төгрөг байхаар батлав

НИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр /2020.12.04/ болж, нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар батлав. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлого 28 тэрбум төгрөг байх юм. Харин нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталсан юм.  Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь бүлгүүдийн гаргасан санал, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгав. Энэ өдрийн хуралдаанаар мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-05 14.48.87.172

Xooson xvmvvsees 2 chixiig n avdgv ym bol ygaaraa tatvar tuldiin

Avatar

Зочин 2020-12-05 202.55.188.88

Sumiya ch odoo hused baisan "Khangarid" ordonoo uurtuu avlaa daa, uur bas yu yu … avahnuu?

Avatar

seruuleg 2020-12-05 66.181.178.231

hot odo yun surtein zugeer hubin zardal horongo hubin hoorngo orulatar hiih barilga ehluuleh gesinma zobshoorol ugul doo. dand aahaaj boono. odoo hangarid ordono tolboro ugul doo anod bank.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж