Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.04-ний 06:00 цагаас 2020.12.05-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 173,510 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 66 объектын 37,525 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.
Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 1149 автомашин, зорчигч үйлчилгээний 10 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 42 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ. ХУД, БГД-ийн өрхийн эрүүл мэндийн есөн төвд хийсэн хяналтаар хамгаалах хувцасгүй, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжсэн бүртгэлийг дутуу хөтөлсөн зөрчил илэрчээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисийн 10-20 хоногийн нөөцтэй байна.
УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: Ахуйн болон урьдчилан цэвэрлэх дөрвөн байгууламжийн үйл ажиллагаа, ундны усны эх үүсвэр, ус түгээх 30 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийж дээж авав.
ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 494 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.
ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 671 тээврийн хэрэгсэл, 708 жолооч, хилээр гарсан 669 тээврийн хэрэгсэл, 702 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1717.8 тн бодис, бараа, түүхий эд бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж, 107 тээврийн хэрэгслийн 9682.1 м2 талбайд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.
АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 218 аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдал цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж, зөвлөмж өглөө.
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 261 цэгээр 14.655 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 29.868 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн Амгалан, Лавай, Драгон авто вокзалаас орон нутаг руу 85 автобусаар 2771 иргэн зорчжээ.
Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор 91 тээврийн хэрэгслээр 3713.42 тонн мидлинг, 4 тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөл бүхий 102.6 тонн түүхий нүүрс нэвтэрч, 25 тээврийн хэрэгслээр 662.31 тонн түүхий нүүрс дамжин өнгөрчээ. Тавантолгой түлш ХХК 2366.4 тонн түлш үйлдвэрлэж, 881.5 тонн түлш борлуулалтад гаргасан байна. Сайжруулсан шахмал түлш худалдаалах 54 цэгт 340.3 тонн түлшний нөөцтэй байна. Нийслэлд сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулсантай холбоотойгоор орон нутаг руу сайжруулсан түлшийг зөөвөрлөх зөрчил гарч байна.
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Нэг төрлийн ариутгалын бодис, 11 төрлийн хоол амтлагч, биеийн тос, 2 төрлийн согтууруулах ундааны дээжийг хими, нян судлал, хор судлал, хүнд металлын лабораторид шинжилгээнд хамруулж байна.
Эх сурвалж:Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар
Холбоотой мэдээ