Ангараг дээр амьдрал буй эсэхийг шалгана

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Ангараг дээр амьдрал буй эсэхийг шалгана

 

ОХУ, Европын сансар судлалын агентлагууд Ангараг гариг дээр идэвхтэй биологийн амьдрал байгаа эсэхийг тогтоохоор метан болон бусад агаар мандлын хийн шинжилгээ явуулахаар хамтарч сансрын хөлөг илгээлээ. Агаар мандлын хийг шинжлэх сансрын хөлөг онгоцыг даваа гаригт Казакстанаас хөөргөсөн байна.

 

Сансрын хөлгийн даалгавар тодорхой бөгөөд улаан гариг дээр долоон сарын дараа буух ажээ. Сансрын хөлөг Ангараг гаригийг тойрч, метан буюу байгалийн хий байгаа эсэхийг шинжлэх юм. Учир нь дэлхий бол асар их метан гаргадаг гариг билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар ийм хий оршиж байна гэдэг нь микробууд байгаагийн илрэл гэнэ. Сансрын хөлөг мөн Ангаргаас уур манан, азотын исэл, ацетилен зэрэг чухал хийг хайх юм байна. Метан бол тус гариг дээр амьдрал байгаагийн тод илрэл юм.

 

Даалгаврын хоёр дах үе шат 2018 онд болох бөгөөд дахин нэг сансрын хөлгийг Ангараг руу илгээх гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж