Хятадын цэвэр эрчим хүч гаргаж авах ажил энэ долоо хоногт нэг чухал алхамаар урагшилжээ. Тухайлбал, Бээжин “Хиймэл нар” цөмийн реактороо амжилттай асаалаа. HL-2M Токамак буюу “Хиймэл нар” реактор бол одоогийн байдлаар Хятадын цөмийн шинжлэх ухааны хамгийн ололттой, өндөр технологи юм.
Эрдэмтдийн үзэж байгаагаар тус цөмийн реактор нь байгальд ямар ч хохирол учруулахгүйгээр цэвэр эрчим хүч гарган авах гол түлхүүр юм.
Дээрх реактор нь атомын цөмийг нэгтгэх замаар асар их энерги үүсгэдэг. Энэ нь одоогийн цөмийн цахилгаан станцуудын ашигладаг хуваагдлын аргаас эсрэг нь бөгөөд илүү хялбар арга юм. Мөн атомын цөмийг нэгтгэх арга нь байгальд хоргүй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, хуваагдлын аргаас аюул багатай гэнэ.
Реакторыг “Хиймэл нар” хэмээн нэрлэсэн нь учиртай. Тухайлбал, уг реактор халуун плазмыг хайлуулах соронзон орон ашиглан ажилладаг бөгөөд тэр нь 150 сая хэмээс илүү гарч халдаг аж. Өөрөөр хэлбэл, реакторын дотор үүсэх халуун нь нарны цөмөөс 10 дахин их юм.
“Хиймэл нар” Хятадын баруун өмнөд хэсгийн Ченду хотод байрладаг бөгөөд өчигдөр/2020.12.4/ нээлтийн ёслолын ажиллагаа хийжээ. Реакторын жижиг хувиларуудыг 2006 оноос хойш бүтээн, туршсаар ирсэн ч том хэмжээтэй, жинхэнэ хувилбарыг нь ийнхүү анх удаа асааж байгаа аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ