Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг, өвлийг өнтэй давахад шаардлагатай бүх төрлийн мал, амьтны тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг баталсан. Монголчуудын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тосны хувьд импортын хамааралтай хүнсний бүтээгдэхүүн юм. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа юм. Жишээлбэл, манай улс ургамлын тосыг ОХУ, Украйн, Малайз зэрэг орнуудаас голчлон худалдан авдаг. Одоогийн байдлаар ургамлын тосны үйлдвэрлэлийн нийлүүлэлт хомсдолтой, захиалга тасалдах нөхцөл байдал үүсч магадгүй байна. Иймээс импортын хамааралтай эдгээр бараа, бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж, асуудал үүсэхээс сэргийлж ийнхүү Гааль болон НӨАТ-аас чөлөөлж байгаа гэдгийг хууль санаачлагчид онцолсон.
Түүнчлэн энэ хуулийн төслийн бас нэгэн гол заалт нь малын бүх төрлийн өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудал юм. Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, бэлчээийн талбай зэргийг нарийвчилж гаргасан. Энэ мэдээллийн дагуу 2020 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 50 хувьд “хэвийн”, 30 хувьд нь “дунд”, 20 хувьд нь “муу” гэсэн үнэлгээтэй байсан. Тодруулбал, зүүн бүсээс бусад аймагт хадлан гарц тааруухан байсан учраас баруун, төв, говийн зарим аймгуудад өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа аж. Цаашдаа шаардлагатай өвс тэжээлийн 90 гаруй хувийг дотоодын тэжээлийн үйлдвэрүүд, хадлан бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэлээс бүрдүүлэх бөгөөд үлдсэн 10 хувийн нөөц дутагдаж байгаа юм. Энэ хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлж, 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх юм.
Ш.ОЧ
арай2 2020-12-05 202.9.41.25
угаасаа үнээ буулгахгүйгээс хойш ингэж яааадийнбэ
Зочин 2020-12-05 202.126.89.140
Пиздаа малчид хүн өусад нь хүн биш үү. Бүгдийг нь 00000000000
/*-*/ 2020-12-05 49.0.212.165
Наадуул чинь тэгээд үнээ буулгахгүй шдээ, харин ч бага багаар нэмнэ. Наад хууль чинь лобби байна
bbr 2020-12-05 202.9.46.0
Будааний мафийнх ний хийж байгаа ажил. ашиг нь 16,5 хувиар нэмэгдэнэ. тэр хэмжээгээр улсын төсөв багсана. энэ хугацаанд их хэмжээгээр оруулж ирээд хадгалаад чанар нь муудна , цагаан будааны үнийг барина гээд Тайландын ерөнхий сайд шиг боловоо манай сайд аа
Зочин 2020-12-05 122.201.21.160
Zoriltot.buleg gej h*****d mongo.ideh ni iheslee haana l ymar l nuh suv garna uritaj udrhgui.l bol hotsorno geed bir surchjee alnuud
Зочин 2020-12-05 202.9.46.91
улсаас их хэмжээний зээл авч чаддаг хэдхэн том компаниа зүсэн зүйлээр дэмжих юм.Харин тэд нь ашгаа нэмэхээс биш иргэд өгөөж үзүүлэх нь тун бага юм.Ингэж хэлбэрдэхийн оронд НӨАТбайхгүй болгоод долларын ханшаа 1000 руу ортол буулгаач.Ажлаа зөв хийхгүй юм.