Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама ард иргэдэд үлгэр дуурайл үзүүлж, вакцинд итгэх итгэлийг нь нэмэхийн тулд өөрөө вакцин тариулж байгаагаа орон даяар шууд дамжуулна хэмээн амласан билээ. Тэгвэл түүний санаачилгад Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байден нэгдэж, хамтдаа камерын өмнө вакцин тариулахаар болжээ.
АНУ-д цар тахлын батлагдсан тохиолдол 14.2 сая давж, 276 мянга гаруй хүн нас барсан байна. Сүүлийн үед хэд хэдэн компани бүтээсэн вакцинуудаа өндөр үр дүнтэй, хэрэглэхэд аюулгүй хэмээн баталж, засгийн газруудаас зөвшөөрөл хүссэн билээ. Тэр дундаас Pfizer компанийн вакцин Нэгдсэн Вант улсад зөвшөөрөл авч чадсан бөгөөд АНУ-ын эрх баригчид зөвшөөрөл өгөх эсэх нь энэ сарын 10-нд болох хурлаар шийдэгдэх юм. Түүнээс гадна Moderna компанийн вакцинд зөвшөөрөл өгөх эсэхийг энэ сарын 17-нд болох хурлаар хэлэлцэх гэнэ. Гэсэн хэдий ч цахим орчинд вакциныг хүн төрөлхтнийг нийтээр нь кодлох, удирдах оролдого гэдгээс гадна саа өвчин үүсгэх аюултай гэх мэтчилэн элдэв ойлголт эрчтэй тархаж байгаа юм.
Харин Обама, Байден хоёр иргэдийн тэрхүү айдас, эргэлзээг үгүй хийхээр тус алхамыг хийж байгаа аж. Мөн Жорж Буш, Билл Клинтон нар ч гэсэн олон нийтийн өмнө вакцин тариулж үлгэр жишээ болохыг зөвшөөрсөн гэнэ.
Арваннэгдүгээр сард цахим орчинд зохион байгуулсан санал асуулгын үр дүнгээс харахад ард иргэдийн ердөө 58 хувь нь л вакцин хийлгэнэ хэмээн итгэлтэй хариулсан бол бусад нь эргэлзэж, эсэргүүцэж байгаа аж. Харин Обама “Би өөрөө маш сайн таньдаг, хамт ажиллаж байсныхаа хувьд Антони Фаучид маш их итгэдэг. Тиймээс хэрвээ Антони Фаучи энэ вакциныг аюулгүй гэж хэлвэл би шууд л тариулна. Цар тахлын халдвар авахаас сэргийлж өгье гэж байхад би лав огтхон ч эргэлзэхгүй” хэмээн хэлжээ. Байден ч бас “Хэрвээ Антони Фаучи вакциныг аюулгүй гэж үзвэл би дуртайяа тариулна” хэмээсэн байна.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2020-12-05 124.158.67.159
ХИЙСЭН ЮМГҮЙ ПОПУУД ЗАЙЛЦГААЯ
Zochin 2020-12-05 202.126.89.156
unendee bol vakcin gargah gej 10 shaardlagatai baidag genelee. iim hurdan hugtsaand garsan vakcind amerkiin hun amiin neleed heseg ni itgehgui baigaa gesen. 10 jil hiideg ajliig 1 jild hiichihleer hench itgeh we dee. argaa baraad l hiilgej baigaa yum herew 10 jil huleeh yum bol amerk oron hun amaa duusah geed baina.
Hu 2020-12-05 98.204.176.20
Ene virusiig 70 Aad ond sudalj ehelsen bdag.olon orond zovhon covidoor dagnasan instituci labortor bdag bnlee.
10 jil gedeg hii hooson yaria shu
/*-*/ 2020-12-05 49.0.212.165
Одоо Путин, Ши Жинпин, Ким Жон ун нар шууд нэвтрүүлгээр Спутник-5 тариагаа хийлгээч. Тэгвэл манай ооркууд яаж амаа олохгүй магтан дуулалдахыг нь харья
Зочин 2020-12-05 124.158.67.159
трамп ингэсэн бол чам шиг оркууд яаж дайрч, попоор нь дуудаж байгаа бол
3333 2020-12-05 49.0.212.181
яг вакцин тарилаа гэж яаж мэдэхийн, яагаад ийм муухай хүмүүст итгэх ёстой юм, тэр тусмаа монголчууд дагаж намираад байх нь ямар хэрэгтэй гэж?
зочин 2020-12-05 66.181.161.95
Обама ард түмнээ хуурж яах юм ?….Хардлагийн цагаан солио тусчихсан солиот уу чи чинь.
Зочин 2020-12-05 66.181.177.53
Chi tegeed mongolo hardaad bgaamuu haha
Зочин 2020-12-05 64.119.23.110
ene 2 tegeed chad bolvol sain daa. delhii dahin amar amgalan bolon doo.
Зочин 2020-12-05 172.58.84.177
Mongonii ezdiin utsan huuheldeinuud mason-chuud satan- uud vaccine hiilgej olon tumniig urialah yum bizdee suuldee unegui hiih nereer ulsiin mongoor businessee tetgene biz
Зочин 2020-12-05 203.91.112.133
Обама одоо тайван амьдар даа. Дагаад л сэвээд байх юм
Зочин 2020-12-05 192.82.70.82
Shiltei новкиныг ямраар савлаад тарьж бо. Сатануудын гар хөл ццагаан хар сармагчингууд
Зочин 2020-12-05 66.181.190.139
Антони Фаучи гэдэг бурхан гараад ирээ юу? Хэн ч үл мэдэх зүйлд хэн ч итгэхгүй байх эрхтэй, бас итгэх нь ч өөрийн л хэрэг. Цаг хугацаа л бүхнийг харуулна. Үнэхээр саа өвчин энэ тэр тусах магадлалтай байхыг хэн ч үгүйсгэхгүй. Хүн хүний бие организм өөр учраас ямар ч хариу урвал үзүүлэхийг таашгүй. Мөн зөвхөн Ковидоос хамгаалж болох ч өөр олон вирус эсэргүүцэх дархлааг үгүй хийх боломжтой байгааг судлаачид сануулсаар байгаа.
Зочин 2020-12-05 64.119.17.64
Чам шиг ОРКУУД ойлгохгүйээ!
Бат 2020-12-05 103.10.22.36
Үнэн эсэхийг яаж мэдэх вэ. Зүгээр л реклам. Тэд хэзээ ч вакцин хийлгэхгүй. Шоу
Jrj 2020-12-05 98.204.176.20
Deehne eserguunuud hii hooson tsuu yaria gargadag bsan odooch baij l bn
Hh 2020-12-05 98.204.176.20
Vaccine muulaad baalaad bgaa uls
Haraa arhia uuhaar zugeer bdgiimuu?
Hyatad hortoi spirt shd
Bod bod