Дархан: Даваа гаригаас үсчин, авто засварыг эхлүүлнэ | News.MN

Дархан: Даваа гаригаас үсчин, авто засварыг эхлүүлнэ

Дархан: Даваа гаригаас үсчин, авто засварыг эхлүүлнэ

Дархан: Даваа гаригаас үсчин, авто засварыг эхлүүлнэ
ДАРХАН-УУЛ: 247 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН
НЭМЭЛТ:
Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус аймагт даваа гаригаас үсчин, авто засвар, барилгын материалын худалдаа, ББСБ-ууд ажиллаж эхэлнэ гэдгийг онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, үсчин, Банк бус санхүүгийн байгууллага, авто засвар, барилгын материалын худалдааг арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр аймгийн Онцгой комиссын хурлаар шийдвэрлэлээ. Ингэснээр авто засварын 17 газар, 78 үсчин, барилгын материалын 114 иргэн аж ахуй нэгж хэвийн ажиллах юм. Тус байгууллагуудад арванхоёрдугаар сарын 7-ноос өмнө ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийх, урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах, мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмжийг мэргэжлийн түвшинд боловсруулж, мөрдөж ажиллах, үйлчлүүлэгчид чөлөөтэй үйлчлүүлэх эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөө, гар угаах боломжийг бүрдүүлэхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулжээ.
  • Аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээг 279, түргэвчилсэн оношлуураар 247 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр PCR шинжилгээгээр эерэг гарсан иргэний мэдээлэл, маршрутыг тодорхойлох ажил үргэлжлэн явагдаж байгаа тухай аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
  • Тусгаарлан ажиглах 9 байранд 245 иргэн байна.
  • Өнөөдрийн хурлаар Үсчин, Банк бус санхүүгийн байгууллага, Авто засвар, Барилгын материалын худалдааг 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Тус байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг анхааруулж байна.
  • Өчигдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн харьяат 219 оюутанд түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу сөрөг гарсан тул Шар зам ирээдүй хоршооны 5 автобусаар 16 чиглэлд тээвэрлэсэн байна.
  • Дархан-Уул аймгаас Улаанбаатар явах иргэдийг www.Smartdarkhan.com  цахим хуудсаар бүртгэж эхэлсэн. Өнөөдөр /2020.12.05/ 12:00 цагийн байдлаар 1824 хүн бүртгүүлсэн байна.
  • Идэш арга хэмжээнд 1185 иргэн бүртгүүлсэн ба бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана.

Аймгийн Онцгой комиссын хуралд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан оролцож, аймгийн Онцгой комиссын гишүүдэд зөв зохион байгуулалттай ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, 200 өрхөд хүргэх Хүнсний тусламжийн багц, 3 вагон нүүрс буюу 180 тонн нүүрс, хамгаалалтын хувцас 300 ширхэг, Амны хаалт 180 мянган ширхэг, нүүрний хаалт 200 ширхэг, нүдний шил 500 ширхэг, санитал гар ариутгагч 3 хайрцгийг аймгийн Онцгой комисст хандивлав.


"АХУЙН ХАВЬТЛААС COVID-19 ХАЛДВАР АВСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ"

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өчигдөр /2020.12.04/ орой мэдээлэл хийлээ. Тус аймагт Covid-19 халдварын нийт 45 тохиолдол батлагдаад байгаа юм.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:

-Сүүлд илэрсэн халдварын тохиолдлын хувьд Орхон аймгийн иргэн бөгөөд хөл хорионоос өмнө Дархан-Уул аймагт ирсэн. Бид арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бусад аймгийн иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 2000 иргэдээс шинжилгээ авсан. Ялангуяа Сэлэнгэ аймгийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулж байгаа.Энэ шинжилгээнд хамрагдсан иргэнээс Covid-19 халдвар илэрсэн. Өнгөрсөн хугацаанд батлагдсан 44 халдварын тохиолдлын хоёр голомт эсхүл шинэ тохиолдол уу гэдгийг бид судалж байна.

Таамаг мэдээллээр тухайн иргэн ахуйн хавьтлаас халдвар авсан байх магадлалтай бөгөөд өмнөх батлагдсан халдварын тохолдлуудтай холбоотой байх магадлал өндөр байгаа.

Тухайн иргэн арванхоёрдугаар сарын 1-ээс хойш найз нөхөд, хамаатан садны гурван айлд очиж хоносон байгаа юм. Энэ нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Тухайн хүний явсан маршрутийг гаргахад үндсэндээ мэдээлэл байхгүй. Зөвхөн шинжилгээ өгөх гэж эмнэлэг ороод бүртгэлгүй учраас буцсан гэх мэдээлэл олдсон.

Гэтэл арванхоёрдугаар сарын 1-н буюу хөл хориог сулруулснаас хойш явсан гуравхан өдрийн маршрутыг харахад өнөөдрийн байдлаар  31 ойрын хавьтал  байна.

Дээрх иргэдээс заримыг нь тусгаарлаж, үлдсэнийг нь гэрийн хорион оруулсан. Шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна.

ОЮУТНУУДЫГ НЭГДСЭН ЖУРМААР АЙМГУУДАД НЬ ХҮРГЭЖ ӨГНӨ

Сэлэнгэ аймгийн 225 оюутнуудыг гурав дахь удаагаа шинжилгээнд хамруулаад аймагт нь хүргэж өгсөн. Ингэснээр Дархан-Уул аймгийн нийт оюутны байранд 283 оюутан үлдсэн байна. Үүнээс 80 орчим оюутан  нь нийслэлийх бол үлдсэн нь баруун аймаг болон бусад аймгуудын оюутнууд юм.Баруун аймаг руу нийтийн тээвэр явах нь хомс байгаа учраас эдгээр аймгуудын онцгой комисстой холбогдож оюутнуудаа хэрхэн авах талаар ярилцаж байна. Шаардлагатай бол Дархан-Уул аймгаас нийтийн тээвэр явуулаад нэг талдаа хоосон явах учраас тодорхой үнийг оюутнуудад санал болгоод зөвшөөрөх юм бол оюутнуудыг нэгдсэн журмаар аймгуудад нь хүргэж өгөх Онцгой комиссын шийдвэр гарсан.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-05 202.126.94.99

Зев. Шуурхай ажилласан бол УБ- ч хел хориог сулруулах байсан!!!!

Avatar

Зочин 2020-12-05 64.119.16.227

Улсын Онцгой Комисс шийдвэр яасан бэ.

Avatar

зочин 2020-12-05 202.126.89.229

Арай эрт үү, шинэ тохиолдол гарахгүй 14 хоносны дараа нээх ёстой бус уу, нэгэнт алдаад зөнгөөр орхиосон улсуудыг дуурайх хэрэг.бна уу, Шинэ зеланд, Австрали, Вьётнам, Ирландын жишээгээр явбал яасан юм.

Avatar

ДАРХАНЫ ДАРГА НАРТ 2020-12-05 150.129.142.31

БИ ДАРХАНЫХ БИШ Ч ГЭСЭН УДИРДЛАГУУД НЬ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА БАЯР ХҮРГЭE

Avatar

Мо АХ партизан 2020-12-05 202.126.89.13

Найрааны начин ӨРСӨЛДӨГЧГҮЙ Сонгуулиар тодорсон шүдлэн Коммунистыг шалгаж Олонд мэдэгдээч

Avatar

Zochin 2020-12-05 64.119.20.180

Uhaantai zahiragch yum bna

Avatar

unshigch 2020-12-05 59.153.115.201

idej uuhaas busadiig neej bolno l doo.zob.getel ub iin irgediin toloogochid ged heden naimaachin kofe shopiig nen turuun neeh heregtei gej shiidej baigaa uym daa.arai denduu.hotiin darga hatuu baij idesh uushnii gazriig neeh hereggui on duustal shuu

Avatar

зочин 2020-12-05 192.82.71.39

ЭД НАР БУСАД АЙМАГ, НИЙСЛЭЛИЙГ БОДВОЛ БОЛОМЖИЙН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-12-05 202.9.46.0

Энэ хүнийг Содбаатарын оронд ажилуулий

Avatar

Зочин 2020-12-05 66.181.177.166

Дархан бол бусад аймаг УБг бодвол жижиг газар шүү дээ. уул нь олигтой ажиллавал дор хумьж болмоор юм. энд ийм байхад бусад аймаг хотууд хэцүү л бна даа

Avatar

Үнэн үнэн үнэн 2020-12-05 192.82.74.159

Энэ нөхөр магтаалыг хэд хоног дааж чадсангүй гууль нь цухуйв гэж.нэг их магадлал таамаг тавьсан нөхөр юу ярьж буйгаа ойлгож бгаа болов уу аан.мэдлэг чадварын хэмжээ нь дуусжээ хөөрхий.за ингээд минийй орос хэл дуусав гэгчээр ккккк.

Avatar

Зочин 2020-12-05 66.181.191.9

3 хоногт 30 гаруй хавьтал гэхээр арай дэндүү байга аа тэгээд ч хөл хорионы үед шүү дээ, энгийн үед бол бүүр алаад өгөх юм бна, бидний цөөхөн монголчууд ахуй соёл, амьдралын өдөр тутмын хэвшилд анхаарч шинэчлэхгүй бол ийм хүнд цаг үед нийцэхгүй байна

Avatar

Зочин 2020-12-05 66.181.190.139

Ахуйн бус ямар үамаар халдвар аваад байгаа юм бэ? Бүгд л ахуйн хавьтал биз дээ. Амьсгалын замаар гэж тодруулахгүй байгаа юм чинь зүгээр л КОВИД халдвар авсан гэдгээрээ ярьж заншаач дээ.

Avatar

зочин 2020-12-05 66.181.188.57

ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ГЭЭД ОЧИХОД ШИНЖИЛГЭЭГИЙН АВАХГҮЙ ЯАСАН ЮМ.

Avatar

зочин 2020-12-05 66.181.188.57

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ГЭЭД ОЧИХОД НЬШИНЖИЛГЭЭГИЙН АВАХЧИХГҮЙ ЮУН БҮРТГЭЛ ЭНЭ ТЭР ВЭ? БҮРТГЭЛГҮЙ ГЭЭД БУЦААХДАА ЯАХ ВЭЭ ДЭЭ. ЭД НАРЫН БУРУУ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ:

Avatar

Үхэрнүүд 2020-12-05 202.126.89.29

Ийм элий балай юм ярьхаа больж үз хэнийг хуурахгээд байна аан одоо наад тэнэг жүжигээ зогоож үз ажилтай хүмүүсийн ажил төрлийг хийлгэ шинжилгээ хийлгэх гээд очиход аюулүй халдвар авахгүй гэсэн баталгаа түй ч алга даа

Avatar

Зочин 2020-12-05 202.21.117.34

галзуу хүн шиг юм ярьжээ энэ нөхөр, огт ойлгомжгүй.кккккк

Avatar

Зочин 2020-12-05 146.115.161.230

Завхарсын. Орох оронгүймуу эсвэл архидаал дуулаал хамаатнаараа хэсчдиймуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж