Ховд аймгийн онцгой комиссоос өчигдөр /2020.12.04/ орой мэдээлэл хийлээ.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.ОДХҮҮ:
–Арванхоёрдугаар сарын 2-3- нд Ховд аймгийн Дарви сумын пост дээр нийт 1223 иргэнийг түргэвчилсэн оношлуураар үзсэн. Улаанбаатар хотоос ирсэн автобусны нэг зоригчоос халдвар илэрсэн учраас тухайн иргэний ойролцоо сууж байсан найман иргэдээс PCR шинжилгээ авсан. Хариу нь бүгд сөрөг буюу Covid-19 илрээгүй. Дарви сумын пост дээр нэг автобусаар ирсэн зорчигчдоос хоёр цагийн дотор асуумж авч, шинжилгээний хариуг авч байгаа. Нэг бэрхшээлтэй асуудал нь түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдолд тухайн иргэнийг тусгаарлах ажил давхар явагдаж байгаа учраас ачаалал нэмэгдэж байна. Орж ирсэн иргэдэд гэртээ хөл хорионд байх зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллаж байна. Хөл хориог зөрчвөл холбогдох хариуцлага хуулийн дагуу хүлээлгэхээр танилцуулж гарын үсэг зуруулж авч байгаа.Гэрийн ажиглалттай холбоотойгоор аймгийн 16 суманд эрүүл мэндийн газраас нэгдсэн зөвлөмж зааварчилгаа өгсөн. Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 1692 хүн байна.
Э.БУРАМ
Зочин 2020-12-05 103.212.119.252
хувийн унаагаараа зусланд аа очмоор байна
Зочин 2020-12-05 66.181.183.214
Huduunii orkuud butsaj b** ireerei
Иргэн 2020-12-05 202.9.46.48
Эдгэрээд эмнэлгээс гарч ирсэн хүүхдүүдийг гэрт оруулаагүй хотынхон тэгээд таны хэлээд байгаа орк биш гэжзү
Зочин 2020-12-05 59.153.113.41
Ene turgevchilsen onoshluur gedgee bolivol yasan yumbe. Shal hudlaa yum bishuu. Eruul huniig haldvartai gej garfaj baugaa yum chin haldvartai huniig eruul gej gargaad tavuilj baigaa gesen ug
Байды 2020-12-05 64.119.27.48
за ашгүйдээ