Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд | News.MN

Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд

Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд

Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах Монгол Улсын их сургуулийн оюутнуудыг өнөөдөр /2020.1205/  08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.

Анхаарах зүйлс:

  • Өнөөдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./
  • Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
  • Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
  • Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
  • Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.

Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-05 202.55.188.88

Gantshan udur genet zarlaj buugnuuleed, yostoi jinhene uursduu coronag alban yosoor taraagaad baina daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж