"Улстөрчид зах зээлийг хүчээр удирдах нь хохиролтой" | News.MN

"Улстөрчид зах зээлийг хүчээр удирдах нь хохиролтой"

"Улстөрчид зах зээлийг хүчээр удирдах нь хохиролтой"

"Улстөрчид зах зээлийг хүчээр удирдах нь хохиролтой"

Өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


Н.ЭНХТАЙВАН: ЭХНИЙ ЭЭЛЖИНД ВАКЦИН АВАХ БОЛОМЖ БИЙ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар ярилцлаа.

-Covid-19-ийн эсрэг вакцин дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах явц олон улсын хэмжээнд ямар байна вэ?

элхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 164 вакцин туршилтын өмнөх шатандаа, 48 вакцин туршилтын шатандаа байна. Туршилтын шатны 48 вакцинаас АНУ-ын дөрөв, БНХАУ-ын мөн дөрөв, Их Британийн нэг, ОХУ-ын нэг, Энэтхэгийн нэг, нийт 11 вакцин туршилтын гуравдугаар шатандаа байна.

-Таны хэлсэн дээрхи 11 вакцинаас одоогоор тодорхой үр дүн гарсан вакцин байна уу?

-Одоогийн байдлаар нэр бүхий 11 вакцинаас АНУ-ын “Moderna” компани, мөн АНУ-ын “Pfizer”, ХБНГУ-ын “BioNTech” компаниудын хамтран хөгжүүлж буй вакцинуудын эмнэл зүйн III шатны үр дүн өндөр гарсан. Тухайлбал, “Moderna” компанийн вакцины туршилт 94.5 хувьтай бол “Pfizer” компанийнх 95 хувийн үр дүнтэй гарсан байна.

Засгийн газраас хүн амаа вакцинжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар миний бие ажиллаж байна. Хүн амынхаа аюулгүй байдлыг хангаж, вакцинжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна.

Манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"УЛСТӨРЧИД ЗАХ ЗЭЭЛИЙГ ХҮЧЭЭР УДИРДАХ НЬ ХОХИРОЛ ДАГУУЛДАГ"

Санхүүгийн зах зээлийн шинжээч А.Билгүүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Covid-19 цар тахлын эдийн засагт учруулах бодит эрсдэл өндөр байна. Ялангуяа, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдах эрсдэлтэй туллаа. Яг энэ үед төр засгаас ямар арга хэмжээ авбал зохих тухайд өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Онцгой нѳхцѳл байдалд эдийн засгийн тэлэлт, зах зээлийг дэмжихэд мѳнгѳний, тѳсвийн, мѳн хууль эрхзүйн дэмжлэгүүдийг хэрэгжүүлж болдог. 2020 он гарсаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь манай эдийн засгийн нийт оролцогчид тодорхой хэмжээний дэмжлэг болсон. Харин ѳнѳѳгийн үүссэн хѳл хорионы нѳхцѳл нь хэрэглээ, үйлчилгээний салбарыг тэг зогсолт хийхэд хүргэж байгаа тул нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээ бол халдварын тархалтыг хяналтад оруулж, хѳл хориог цуцлах асуудал. Халдварын тархалтыг хяналтад оруулж, хѳл хориог цуцлахын сацуу манай эдийн засагт гадаад валютын урсгалын гол сувгуудаа илүү нээлттэй болгох бодлого хэрэгжүүлэх ёстой, үүнд экспортын орлого, гадаадын хѳрѳнгѳ оруулалт орно. Хэдийгээр манай улсын ДНБ-ий ¼ нь уул уурхайн салбараас шууд хамааралтай гэдэг статистик байдаг хэдий ч бодит байдал дээр эдийн засгийн дийлэнх нь уул уурхайн салбараас хамааралтай байгаа тул энэхүү салбарын зогсолтгүй үйл ажиллагаа нэн чухал байгааг онцлох нь зүйтэй.

-Монголбанк бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж, түүхэн доод түвшинд буюу 6 хувьд хүргэлээ. Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Энэ нь эдийн засгийг бүхий л боломжоороо дэмжих алхам болж байна” гэж хэлсэн. Цар тахлын энэ хүнд цаг үед энэ шийдвэр хэр оновчтой шийдвэр болсон гэж бодож байна вэ?

-Тѳв банкны авч хэрэгжүүлдэг уламжлалт арга хэрэгслүүдийн нэг бол бодлогын хүүг бууруулах байдаг. Ѳнѳѳгийн нѳхцѳл байдалд ч зѳв гэж бодож байна. Нѳгѳѳ талдаа бодлогын хүүг бууруулах нь Монгол Улсын эдийн засгийн, санхүүгийн салбарын бүтээгдэхүүнүүдийн эрэлтийг бууруулж, санхүүгийн салбарт итгэх итгэлийг сулруулах эрсдэлтэй байдаг. Бодлогын хүүг буулгах нь дунд хугацаанд тѳгрѳгийн ханш сулрах гол хүчин зүйл болдог тул бодлого тодорхойлогч байгууллагуудад тѳдийлѳн хялбар шийдвэр биш юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ЭЭЖ МААНЬ ТУСГААРЛАЛТЫН БАЙРАНД СЭТГЭЛЭЭР УНАЖ, ИХ ТУРСАН"

СөүлУлаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор аравдугаар сарын 20-нд эх орондоо ирж, Энхсаран” сувилалд тусгаарлагдсан иргэний ар гэртэй холбогдож ярилцлаа. Охин Г.Оюун ээжтэйгээ хамт Сөүлээс ирж, “Кентавр” зочид буудалд тусгаарлагдсан бол ээжийг нь “Энхсаран” сувилалд тусгаарласан талаар ярьсан юм.

-Ээжийг нь нийт 38 хоног тусгаарласан талаар олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Одоо гэрийн ажиглалтад шилжсэн үү?

-Би тав хоногийн өмнө “Гадаадад гацсан монголчууд” фэйсбүүк группт пост бичсэн юм. Одоо ээж маань гэрийн ажиглалтад шилжээд дөрөв хонож байна. Гэрийн ажиглалтад 21 хоног байх ёстой гэж хэлээд, гарын үсэг зуруулсан байна лээ. Би аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ээжтэйгээ хамт ирсэн. Ээжийг маань “Энхсаран” сувилал руу хуваарилж, би “Кентавр” зочид буудалд тусгаарлагдсан. Миний хувьд 21 хоног тусгаарлагдаж, арваннэгдүгээр сарын 10-нд хугацаандаа гарсан. Харин “Энхсаран” сувилалд халдвар гарсантай холбоотойгоор тэнд тусгаарлагдаж байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү авч явж, дахин 14 хоног тусгаарлахаар болсон.

-Нийтдээ 38 хоног тусгаарлагдсан гэсэн үү?

-Анх “Энхсаран” сувилалд очиход орчин нөхцөл, хоол унд муутайгаас гадна хүйтэн байртай байсан гэдгийг ээж минь хэлсэн. Үргэлжлүүлэн ХӨСҮТ-д долоо хонуулаад, “Өгөөмөр” захын ойролцоох “Улаанбаатар Hospital” гэдэг газарт тусгаарласан. Тэнд гаднаас нь цоожилдог байсан гэсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"КИЗОМБА БҮЖИГ ХҮНДЭТГЭЛ, МЭДРЭМЖИЙН УРЛАГ"

Сүүлийн үед залуусын дунд давалгаалж буй бүжгийн нэгэн төрөл бол кизомба. Бүжгийн  аян дээр уян налархай хөдлөн хосоороо бүждэг гоо сайхан, таашаал хоёр хосолсон уг бүжгийг анх харсан хэн боловч хайрын бүжиг гэж хармаар. Бие биедээ уусах шиг гар гараа барин нэгэн хүн шиг болж, бэлхүүсээрээ илүүтэй найган хөдөлдөгт энэ бүжгийн онцлог оршино. Энэхүү бүжгийн урсгалаар өөрийн сонирхлоороо таван жил гаруйн хугацаанд хичээллэн , багшилж буй  М.Бүжинтэй ярилцлаа. Түүний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг  Хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн бол мастераа Хятадын Ухань хотод олон улсын хятад хэл судлалаар хамгаалжээ.

-Өөрийн тань хувьд хэзээнээс кизомбад “донтох” болов?

Би арван жилдээ  их даруухан, дуу цөөтэй хүүхэд байсан. Тэмцээн уралдаанд  оролцдоггүй байлаа. Харин их сургуульд ороход  манай солилцооны  хятад багш маань намайг маш ихээр дэмжиж, алдаа гаргавал залхууралгүй хэлж өгдөг байсан юм.  Өмнө хэн ч надад тэгж итгэж, итгэл төртөл намайг дэмжиж байгаагүй. Тэр хүний ачаар би улсдаа хятад хэлний олимпиадад дэд байранд орж, Монгол Улсаа төлөөлж олон улсын олимпиадад 2-3 удаа орж байсан. Нэг ёсондоо чи өөрөө л 100 хувь хичээх юм бол боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг нүдэн дээр минь баталж харуулсан ачтан. Тэр цагаас  хойш би хичээл, нийгмийн ажилд ч их идэвхтэй болсон. Урлагын үзлэг, тэмцээн уралдаан, соёл наадам, хөтлөгч, олимпиад гээд ганц ч зүйлээс дутдаггүй бас эцсийг нь үзэж байж санаа амардаг болчихсон . Ингэж л би багшийнхаа ачаар өөрийгөө олж,  олон зүйлд хүч сорих болсон. Монголд их сургуулиа төгсчхөөд Хятадад сурч байхдаа африкчуудын дуу хөгжим, бүжигт маш хүчтэй дурласан.  Африк найзуудаараа бүжиг заалгуулж, намайг тэд маань “White skin black girl” цагаан арьстай хар охин гэж цаашлуулдаг байсан юм. Би Монголдоо ирээд  яг л тэр гоё  дулаан мэдрэмжийг маш удаан хайсан. Харин 2014 оны  арванхоёрдугаар сард сошиал дахь  кизомба  бүжгийн бичлэгийг харахад  тэр аялгуу бүжиг яг л миний хайж байсан зүйл мөн байсан. Улмаар 2015 онд “Kizomba passion” клубынхээ анхан шатанд очиж бүртгүүлсэн. Тэр цагаас хойш таван жил өнгөрчээ.  Одоогоор би  кизомба, бачата, салса бүжгээр голцуу хичээллэж сургалт зохион байгуулдаг.  Би өнгөрсөн хугацаанд Улаан-үүд, Бээжин, Шаньхай, Сүжоу, Краснояарск, Герман улсын Берлин хотын хамгийн том салса фестивалд тус, тус  урилгаар орж байсан. Ер нь  кизомба, афро болон бачата бүжгээр олон улсын артист болох гараагаа амжилттай тавьсан гэж боддог шүү.  Одоогоор  Сарапанеро гэх бачата бүжгийн үндэсний олон удаагын аварга дэлхийн хамгийн нэр хүндтэй бачата, кизомба бүжигчинтэй гэрээтэй түүний нэрэмжит бачата бүжгийн охидын хамтлагыг байгуулаад дасгалжуулагч   хийгээд бэлтгэлдээ ороод явж байна. Энэ нь Монгол Улсад хамгийн анхны бөгөөд цор байгаа ганц албан ёсны олон улсын стандартын дагуу бэлтгэгдэж буй баг, хамт олон юм. Монголоос  одоогоор Европт багшаар уригдаж очсон хүн  байхгүй. Ирээдүйд бид бүгд дэлхийн өнцөг булан бүрт багшаар уригдаж байна гэж төсөөлдөг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-12-05 49.0.212.165

Энэ хөлдүү оорк юугаа мэддийм бэ

Avatar

Зочин 2020-12-05 66.181.189.46

Улс төрч гэдэг чин лам нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж