АНУ-ын хууль сахиулагчид Facebook компанийн эзэмшдэг нууцлалтай WhatsApp аппликейшнээс мэдээлэл авдаг болохоор шүүхэд хандах гэнэ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Apple яг ийм нууцлалтай холбоотой асуудлаар шүүхээр маргалдаж байгаа билээ.
Бразильд хар тамхины наймаатай холбоотой хэргийн мөрдөн байцаалтад шаардлагатай мэдээллийг авахын тулд WhatsApp-ийн нууцлалыг устгахыг шаардан тус улс дах Facebook-ийн толгой компанийн гүйцэтгэх захирлыг баривчлан хорьсон байна. Харин компани WhatsApp-ийн нууцлалыг устгаж, хууль сахиулагчдад хэрэгтэй мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэжээ. Нэг тэрбум гаруй идэвхитэй хэрэглэгчтэй WhatsApp одоо хууль сахиулагчдын тагнаж чагнах аргаа улам нарийсгах гол бай болоод байгаа юм. Иргэдийн гар утас, хэрэгслийг тагнаж чагнахыг эсэргүүцсэн энэ хатуу байр суурь нь энэ асуудалд технологийн компаниудыг нэгтгэж байгаа юм.
Н.ЭНХ