Мьянмарын парламент ерөнхийлөгчөө сонгоно

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Мьянмарын парламент ерөнхийлөгчөө сонгоно

 

Мьянмарын парламентад мягмар гаригт /III.15/ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явагдаж байна. Мьянмарын ерөнхийлөгчид гурван хүнийг нэр дэвшүүлсний хоёр нь Ан Сан Су Чийн Ардчиллын төлөөх үндэсний лиг намынх аж. Гэвч Мьянмарын үндсэн хуулийн дагуу Ардчиллын төлөөх үндэсний лиг намын дарга Ан Сан Су Чи ерөнхийлөгч болох боломжгүй юм.

 

Мьянмарын парламентын доод танхим Ан Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг намын гишүүн, зөвлөх Хтин Кявыг нэр дэвшүүлсэн бол парламентын дээд танхим Чин угсаатны төлөөлөл Хенри Ван Тиог нэр дэвшүүлжээ. Харин армийн төлөөлөл чөлөөнд гарсан дэслэгч генерал  Мьинт Све г нэр дэвшүүлсэн аж.

 

Мьянмарт өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуульд Ан Сан Су Чийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам ялалт байгуулснаар парламентын хоёр танхимд олонх болж чадсан билээ.

 

Парламентын гишүүдийн олонхын саналыг авсан нэр дэвшигч ерөнхийлөгч болох бол удаах нь дэд ерөнхийлөгч болох аж. Мьянмарын анхны ардчилсан ерөнхийлөгч ирэх дөрөвдүгээр сарын 1-нд албан үүргээ хүлээн авах юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж