Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна | News.MN

Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

Иргэдийн түлшний хэрэгцээг хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/602 дугаар тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан. Үүний 0,73 хувь буюу 410 га талбай нь нийслэлийн ногоон бүсийн ойн санд хамаарч байгаа юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон.

2020 оны ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн эрх бүхий дөрвөн аж ахуйн нэгж санал ирүүлж, түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон ой бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндий, Хуандай, Их амнаас тээвэрлэлт хийж эхлээд байна. Ингэхдээ 100 шоо метр тутамд 2 га талбайг суулгацаар ойжуулж нөхөн сэргээх үүрэг хүлээн, 46 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.

Цэвэрлэгээний автомашинууд нь улсын дугаартай, хаалган дээрээ аж ахуйн нэгжийн нэр, цэвэрлэгээний байршил бүхий таних тэмдэгтэйгээр зөвхөн цэвэрлэгээний талбай – Туул голын хөндий – Гачуурт тосгоны төв – Улаанбаатар хотын модны зах, жижиглэн худалдааны төв гэсэн маршрутаар тээвэрлэлт хийж байгаа юм. Улмаар нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа тул түлээний үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр модны захуудтай экологийн хариуцлагын гэрээ байгуулсан болно.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-04 202.179.27.118

Ойн хамгаалагч нар ѳѳрсдѳѳ жинхэнэ модны хулгайч нар шүү дээ Сольж шинэчилж бхгүй бол насаараа нэг газар суурьшсан модоо зараад намайг хэн хэлэх вэ гэсэн нѳхдүүд бдаг шүү Жинхэнэ модны хулгайч ой сүйтгэгч нар

Avatar

Зочин 2020-12-04 202.55.191.130

Jil bolgon tseverlegee nereer hulgai hiigeed surchihsan bugd l medej baigaa. Bitgii iim hugiin bai!!!!

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-04 64.119.19.195

Ойн цэвэрлээ нэрээр хууль бусаар мод бэлтгэж байгаа шүү дэээ Та нарын мэднэ…Нийслэлийн Байгаль орчны газар бол хулгайч нарын үүр болсон газар…Шалгах хэрэгтэй…

Avatar

Зочин 2020-12-04 66.181.178.221

Hudalaa shuu dee hundlungiin hynagch baihgui…baahan baalk gargaj b.lre

Avatar

/*-*/ 2020-12-04 49.0.212.165

Үхсэн, шатсан модыг түүж ачиж байгаа нэрээр бүтэн мод унагааж тэрүүгээрээ банз, паалк хийхээ боддог

Avatar

Зочин 2020-12-04 192.82.77.90

За энэ ойн цэвэрлэгээ гэдэг бол худлаа ажил юм байна лээ. Богд ууланд цэвэрлэгээ хийсэн гэх газар нь очиж үзэж байсан. Хэрэглэж болохоор хэсэг буюу модны голыг нь аваад мөчир, үндсийг нь тэр чигээр хаядаг юм байна лээ. Уначихаад бүхлээрээ хэвтэж байсан модыг хамаг мөчрийг нь тарааж хаяад, үндэс хожуул нь тэр чигээрээ, бүр их хог тарьсан байна лээ дээ. Үнэгүй мод бэлтгэл гээд л ойлгочиход болно. Хүний юманд хүрз барьсан х***а шиг гэж үг байдаг даа. За яг тэр үг энэ ажилд тохирно.

Avatar

Зочин 2020-12-04 66.181.191.101

urgahgui ch gesen unaj hundulsuugui l bol ogtloh ni buruu um bn gedeg ni notlodchihson um shuu dee, hursnii us chiigiig baga ch gesen hadgalj bdag shine zaluu modond suuder numur bolj bdag, geh metchilen ashig tus ih um bilee shuu, bugdiig zoosnii nuheer harj bolohgui ee, ogtlohdoo hurtel numur salhinii haats us chiignii tsentsveriig ni sain tootsooroi, zurag deer bol zugeer l traktoroor tureed suitgeed hayachihsan met zurag arai l bn shuu mergejliin baiguullagaas zuvluguu avsan bgaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж