Дрейк өөрийнхөө үнэртэй лаа худалдаанд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Дрейк өөрийнхөө үнэртэй лаа худалдаанд гаргажээ

Дрейк өөрийнхөө үнэртэй лаа худалдаанд гаргажээ

Олон хит уран бүтээлээрээ сонсогч олныхоо талархлыг хүлээсэн дуучин Дрейк тансаг зэрэглэлийн лааны бизнест хөл тавьжээ. Тэрбээр эхний ээлжинд таван төрлийн үнэртэй лааны багц худалдаанд гаргасан байна.

Өдгөө 34 настай тэрбээр энэ оны зургадугаар сараас эхлэн лааны бизнест хүчээ сорьж эхэлсэн билээ. Түүний худалдаанд гаргасан лаануудын дунд Карби маск хэмээх өөрийнх нь үнэртэй лаа 80 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа аж.

Цахим сурталчилгаа хариуцсан "Revolve" компани Карби маск лааны талаар инстаграм дээрээ “Анхилам заарын зөөлөн үнэр таны дур булаам байдлыг улам нэмж, бусдад илэрхийлэх болно. Энэ үнэрийг гаргаж авахын тулд заар, давирхай, ноолуур, илэг, хилэнгийн үнэрүүдийг нийлүүлэв. Үнэн хэрэгтээ энэ бол яг Дрейкээс үнэртдэг үнэр юм” хэмээн бичжээ.

Багцад багтсан бусад лаанууд тус бүр 48 ам.долларын үнэтэй бөгөөд бүгд зарагдаж дууссан гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж