АТГ албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өвдөг сөгдсөөр байх уу? | News.MN

АТГ албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өвдөг сөгдсөөр байх уу?

АТГ албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өвдөг сөгдсөөр байх уу?

АТГ албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өвдөг сөгдсөөр байх уу?

Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргүүд ар араасаа шил даран гарах болсон. Тэр тусмаа төрийн томоохон албан тушаалтнууд хуулийг уландаа гишгэлж, хувийн эрх ашгийнхаа төлөө ажилладаг болсон. 2016-2020 оны УИХ дахь 49 гишүүн нь ЖДҮХС-гаас их, бага хэмжээгээр мөнгө авсан нь илчлэгдэж байсан. Харин АТГ-аас тогтоосон энэ хэрэгт ял авсан нь тун цөөн байна.

АТГ  авлига, албан тушаалтнуудыг илрүүлж, тогтоогоод байгаа ч шүүх, хууль дээр очоод шийтгэл нь багасчихдаг нь хачирхалтай. Тэр ч байтугай хэрэг нь шүүхийн шатанд яваа албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдөд дахин өөр албан тушаал өгч буйд иргэд бухимдаж буйгаа илэрхийлж байна.

Аливаа төр, засгийн холбоотой албан тушаалд очиход АТГ-аас дүгнэлт гаргуулдаг. Гэтэл сүүлийн үеийн томилгоог харахад АТГ-ын дүгнэлтийг үл хайхран, албан тушаалд томилох явдал асар ихээр нэмэгдэх болжээ. Хууль зөрчсөн томилгоог яаран сандран хийдгийн цаадах учир шалтгаан нь ердөө л төрийн мөнгөнөөс хулгай хийх явдал гэж олон улсад үздэг.

Харин манай улсад энэ байдал хавтгайрч, урьд өмнө албан тушаалын гэмт хэрэгт холбогдож явсан этгээдүүдийг томилох нь хэвийн үзэгдэл болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, АТГ-д шалгагдаад, хэрэг нь тодорхой болсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилохоор тохирсон тухай мэдээлэл юм.

Л.Энхболд нь УИХ-ын гишүүн байхдаа гурван ч удаа ЖДҮХС-гаас зээл авсан байдаг. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар түүний үйлдэл нотлогджээ. Тодрулбал, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авчээ.

Улмаар мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулан, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хас говь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байна.

“Энэ нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүд, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэж Улсын ерөнхий прокурор мэдээлж байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-04 202.55.191.130

ZUVHUN ENE HED BISH Uye uyeiin hulgAICHUUD BUGD SHUU HEREG HUUCHIRDAGGUI

Avatar

иргзн 2020-12-04 202.179.27.138

Монголын төр Шүүх Гэмт хэрэгтэнгүүдтэй нийлж Хууль завхаруулж Жирийн иргэд ээ Хохироодог нийгэм бий болгож байна ,

Avatar

Зочин 2020-12-04 202.21.108.50

СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР Л АТГ ЫН ПОП ШОУ ГАРЧ ЭХЛЭНЭ. ОДОО БОЛООГҮЙ БАЙНА.

Avatar

Зочин 2020-12-04 64.119.18.134

энэ баоай газрыг устгаж үүргийг нь эрүүд өг

Avatar

Зочин 2020-12-04 202.126.89.131

Jenko ene hedtei hereg naimaaltsaj bgaa nz elbegdorjiig ch yaaj ch chadahgui

Avatar

Зочин 2020-12-04 64.119.24.244

Даваасүрэн Болорчулуун нарын Дорнодын цахилгаан станцын тендерээс ТВЕА компанаас хуссан 10 сая $ ын хэрэг салхинд хийссэн үү Дашдаваа комиссар аа

Avatar

Зочин 2020-12-04 59.153.114.10

Шүүх, хуулийнхан юм аваад бнаа

Avatar

Атг та нарыг нэвт шувт харж байгаа шүү 2020-12-04 66.181.187.55

Бид инег-ын дарга л.бямбасүрэнгийн гүрэн дээр сургуультай нийлж мөнгө угаасан албан тушаалаа урвуулан ашигласан 640 сая төгрөг угаасан бүлэглэлийн том хэрэг шүүхэд шилжээд хоёр сар гаруй болж байгааг. Хэрэг нь шийдэгдэхгүй дарж даруулсаар яваад хоёр жил гаруй болсоныг анхааралтай ажиглаад сууцгааж байна!!!!!! Анхааралтай ажиглаад Хүрэлсүх найз нь яаж шийдэхийг нь хараад сууж байна!!!!! Бүүүр нотлогдоод суучихсан шороондоо ороод хоёр жил болж байх ёстой хэргийг нь АТГ-г нь хараад сууж байна и

Avatar

Б.Жаргал хэмээгчид 2020-12-04 192.82.72.175

Жаргал гэгч бичээчид. АТГ сайн ажиллаж байгаа шүү. Харин Монголын шүүх л хамаг хэрэгтнүүдэд бууж өгдөг.

Avatar

монгол 2020-12-04 122.201.21.75

энэ бүх асуудал авилга хулгайчдаас болж байгаа юм өршөөх ёсгүй улам бүр даврах болно

Avatar

Зочин 2020-12-04 122.201.24.138

тэгээд сайн ажилласан болж харагдах гээд хүн хэлмэгдүүлэх ёстой юм уу? энэ чинь 21 дүгээр зуун!

Avatar

Зочин 2020-12-04 192.82.72.175

Чи илт авилгачдын гар хөлийн үзүүрт зарагдаж байдаг хүн байна. Эсвэл гэр бүлийнх нь хүн бололтой

Avatar

Зочин 2020-12-04 66.181.186.29

хөөе оркоо би эмнэлгийн хяналтанд бдаг хүн. Хүний мууд дурлахын горыг амссан хүн. Чи ч гэсэн хүний мууг үзээд байвал хэцүү дээ

Avatar

Чи хамтрагч бололтой 2020-12-04 192.82.72.175

Чи авилгачдын хамтрагч бололтой. АТГ энэ комментын хойноос мөрдвөл шинэ хэрэг гарна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж