АТГ албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өвдөг сөгдсөөр байх уу?

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

АТГ албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өвдөг сөгдсөөр байх уу?

АТГ албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өвдөг сөгдсөөр байх уу?

Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргүүд ар араасаа шил даран гарах болсон. Тэр тусмаа төрийн томоохон албан тушаалтнууд хуулийг уландаа гишгэлж, хувийн эрх ашгийнхаа төлөө ажилладаг болсон. 2016-2020 оны УИХ дахь 49 гишүүн нь ЖДҮХС-гаас их, бага хэмжээгээр мөнгө авсан нь илчлэгдэж байсан. Харин АТГ-аас тогтоосон энэ хэрэгт ял авсан нь тун цөөн байна.

АТГ  авлига, албан тушаалтнуудыг илрүүлж, тогтоогоод байгаа ч шүүх, хууль дээр очоод шийтгэл нь багасчихдаг нь хачирхалтай. Тэр ч байтугай хэрэг нь шүүхийн шатанд яваа албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдөд дахин өөр албан тушаал өгч буйд иргэд бухимдаж буйгаа илэрхийлж байна.

Аливаа төр, засгийн холбоотой албан тушаалд очиход АТГ-аас дүгнэлт гаргуулдаг. Гэтэл сүүлийн үеийн томилгоог харахад АТГ-ын дүгнэлтийг үл хайхран, албан тушаалд томилох явдал асар ихээр нэмэгдэх болжээ. Хууль зөрчсөн томилгоог яаран сандран хийдгийн цаадах учир шалтгаан нь ердөө л төрийн мөнгөнөөс хулгай хийх явдал гэж олон улсад үздэг.

Харин манай улсад энэ байдал хавтгайрч, урьд өмнө албан тушаалын гэмт хэрэгт холбогдож явсан этгээдүүдийг томилох нь хэвийн үзэгдэл болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, АТГ-д шалгагдаад, хэрэг нь тодорхой болсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилохоор тохирсон тухай мэдээлэл юм.

Л.Энхболд нь УИХ-ын гишүүн байхдаа гурван ч удаа ЖДҮХС-гаас зээл авсан байдаг. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар түүний үйлдэл нотлогджээ. Тодрулбал, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авчээ.

Улмаар мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулан, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хас говь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байна.

“Энэ нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүд, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэж Улсын ерөнхий прокурор мэдээлж байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж