Иванка Трамп шоронд орж магадгүй | News.MN

Иванка Трамп шоронд орж магадгүй

Иванка Трамп шоронд орж магадгүй

Иванка Трамп шоронд орж магадгүй

Энэ долоо хоногт Вашингтоны ерөнхий прокурорын газраас ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хорооны албан тушаал томилох үйл ажиллагааны санхүүжилтийг завшсан гэх хэргийг мөрдөн байцаах ажлын хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн зөвлөх, ууган охин Иванкаг холбогдогчоор татан албан тушаалаас нь огцруулсан юм. Ерөнхий прокурорын газар энэ онд Трампын байгууллага, тангараг өргөх ёслолын хороог шүүхэд дуудсан юм. Тэд Трампын байгууллагыг ашгийн бус хэмээх статусаа зөрчин тангараг өргөх ёслолд зарцуулагдах нэг сая гаруй ам.долларыг сангаас завшиж, 2017 онд болсон Трампын тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулсан, Трамп зочид буудалд бодит бус, хэт өндөр үнэ төлөх замаар луйвар хийсэн хэмээн үзжээ.

Улмаар Иванка энэ сарын нэгэнд байцаагчидтай уулзаж, Трампын засаглалын хүрээнд батлагдсан зарим хуулиудын дагуу өөрийгөө буруугүй хэмээн тайлбарлахыг оролджээ. Нэхэмжлэлд дурьдсанаар тангараг өргөх ёслолын хорооны дэд дарга асан Рик Гейтс захиалга хадгалах, түрээслэх нэрээр Траммп зочид буудалд дөрвөн өдрийн турш өдөрт 175 мянган ам.доллар төлж байжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ нь зах зээлийн үнээс бараг хоёр дахин өндөр ханш аж. Энэ талаар тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагч Стефани Уйнстон Волкофф анзаарч, тухайн үедээ Ерөнхийлөгчид зурвасаар болон биечлэн анхааруулж байсан гэдэг.

Ерөнхий прокурорын газар Иванкагаас гадна ёслолын хорооны дарга Том Баррак, тэргүүн хатагтай Меланиа Трамп, Рик Гейтс нарыг дуудан мэдүүлэг авчээ. Улмаар арваннэгдүгээр сарын 17-нд Барракийг албан тушаалаас нь огцруулж, Волкоффыг ирэх долоо хоногт халахаар болжээ. Иванкагийн твиттер дээрээ бичсэнээс харвал тэрбээр албан тушаалаасаа огцорсон ч хэрэг үүгээр дуусахгүй бололтой.

Ерөнхийлөгчийн туслахынхаа хувьд Иванка эцгийнхээ элдэв үйл ажиллагаанд орооцолдоод нэлээд их хугацаа өнгөрчээ. Дээрхтэй төстэй хэрэгт анх 2019 онд Иванкаг холбогдуулан шалгаснаас хойш өдгөө Трамптай холбоотой ямар ч хэрэг дээр түүнийг заавал давхар шалгадаг болсон аж. Энэ бүхнээс болоод зарим ажиглагчид Иванкаг шоронд орж магадгүй хэмээн санаа зовниж байна.

Харин Трампын байгууллагын ерөнхий зөвлөх Алан Гартен “Хатагтай Иванкагийн дээрх хэрэгт холбогдсон ганц шалтгаан бол тэрбээр талуудыг хооронд нь холбож, Зочид буудлын үнийг шударгаар тогтоох явдал байв. Энэ бүхэн ч тухайн үед яг л ном ёсоороо болсон” хэмээн ярьжээ.

Гэвч дээрх хэрэг Иванкаг холбогдуулан шалгаж буй ганц хэрэг биш юм. Түүнээс гадна Дональд Трамп болон түүний албат хэд хэдэн бизнес эрхлэгчидтэй холбоотой Нью-Йорк мужид шалгагдаж буй хоёр ч залилангийн хэрэгт Иванкаг давхар шалгаж, зөвлөхийн үүрэг гүйцэтгэж авсан төлбөрийнх нь хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Трампын сонгуулийн сурталчилгаа, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хоёр өөр эрүүгийн хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, 2018 онд гэм буруугаа хүлээсэн Ерөнхийлөгчийн өмгөөлөгч асан Майкл Коэн өнгөрсөн сард ярилцлага өгөхдөө “Трамп заавал шоронд орох болно. Үгүй юм аа гэхэд тэр хүүхдүүдийнхээ аль нэгэнд хэрэг үүрүүлнэ. Тэр хүүхэд нь хэн ч байж магадгүй. Гэхдээ би хувьдаа Иванка ааваасаа болж шоронд орно гэж итгэж байна. Трамп тийм л хүн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: REFINERY29

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
11
ХахаХаха
10
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-04 202.126.88.169

Амэрик монгол хоёр төрсөн ах дүү шиг адилхан юмаа.

Avatar

Зочин 2020-12-04 66.181.161.41

Трампыг харлуулах зорилготой ажил. Тийм баян хүний үр сад тэгж ч мөнгө цаас хумслана гэж юу бхав дээ. Трампаас өөр хятадыг хавчиж боох хүн олдохгүйлдээ

Avatar

Зочин 2020-12-04 146.115.161.230

Үнэгүйд хамгийн их дурладаг улс саятнууд байдымшт

Avatar

Зориг 2020-12-04 150.129.142.244

Гэр булээрээ луйварчид. Эхнээсээ ялаа эдэлж эхлэх нь дээ.

Avatar

Зочин 2020-12-04 103.26.193.75

Bideni hongil ajillj ehelsen bna

Avatar

Зочин 2020-12-04 66.181.183.31

Мэдээ гэж чацага. Хэл найруулга авах юм алга

Avatar

Зочин 2020-12-04 75.83.61.64

Ivanka Trump минь , шоронд шомбойж дээ .

Avatar

Зочин 2020-12-04 118.33.222.183

Manai onoo hongil bur haa bsn americ hurchee kk

Avatar

Зочин 2020-12-04 202.55.191.130

yamar goi egch ve kkk

Avatar

Зочин 2020-12-04 59.153.114.80

"Шоронд орж магадгүй" энэ гарчиг ерөөс зохимжгүй шүү дээ. Батлагдаагүй зүйлийг урдаас ингэж бичих нь хүний нэр хүндийг зориудаар унагах гэсэн санаа байх

Avatar

bodol 2020-12-04 59.153.115.102

gem hiisen bol, mun ter n margahgui barimtaar notlogdson bol orj l taarandaa, tuuness bish goy busgyi, erunhiilugchiin ohin gedgeer n gem zemgui gej uzeh geed bj magadgui l um

Avatar

Зочин 2020-12-04 202.126.89.229

Байдены хонгил ажиллаад эхэлж.

Avatar

Зочин 2020-12-04 146.115.161.230

Has gazar adilhan shuu dee uls tur gej.

Mark Twain said: "If voting made any difference they wouldn't let us do it."

Avatar

Zochin 2020-12-04 192.82.72.128

True. Tegehed humuus zasgiin gazar soligdvol amidral saihan bolno gej itgeseer l.

Avatar

болдоо 2020-12-04 202.126.90.83

энэ трамп бүр арчаагаа алдаж байх шив дээ …. шоронд орох юм бна л даа …. даанч их өвчигнөөд байсан юм аа ….. шангаа хүртэж дээ …

Avatar

хэхэ 2020-12-04 64.119.16.51

Ойлгомжтой

Avatar

Зочин 2020-12-04 203.91.112.133

аймшигтай өшөө хорсол, Одоо ч Америкчууд бас л луйварчинг сонгосон байгаа ш дээ, инээдтэй юмаа

Avatar

USA bol shudarga huulitai 2020-12-04 67.81.184.102

Trump songuulid ylagdahguin tuld ulairch bsnii shaltgaan bol ter unaval ger buleeree shoron tuuh ni medeej
Uunii esreg oorsdiigoo hamgaalah huuli batlahaar yarch b.gaa
Mongolchuud yu ch medehgui bj ohoroor tuuniig demjij b.san
Ter zugeer arisnii uzeltei tom luivarchin

Avatar

иргэн 2020-12-04 202.70.34.70

Трампын байгууллага гэж юу вэ?? Баттулгын байгууллага гэж бас байна уу???

Avatar

Зочин 2020-12-04 202.21.109.59

Trump organization.

Avatar

Зочин 2020-12-04 139.5.218.25

Manai tsagdaa huuliinhnii barag tal huv ni Battulgiin baiguullaga bolchood bainaa.

Avatar

Amerikchuudiin songolt gej 2020-12-04 66.181.190.213

USA chuudiin songolt gej aimaar yumaa Manai Jenko shig huniig songotsnoo medenguutee l ogtsruulchij chadaj baina

Avatar

Оогий 2020-12-04 49.0.212.181

танай сайтТрампын эсрэг бодлого барьдгиймуу?Өчнөөн олон мэдээ мэдээлэл дундаас заавал иймэрхүү өнгө аястайг нь сонгож тавихын,Тэр Жо Байден бас л увайгүй луйварчин юм байна лээшд, баахан үхсэн бүр өнгөрсөн зууны талийгчдааар санал өгүүлсэн нтр гээд ,тиймэрхүү мэдээ бас олж тавиач

Avatar

Зочин 2020-12-04 124.158.69.140

эд нар чинь нөгөө либерал дарангуйлагчдын талын хүмүүс шдээ, либералууд юу гэнэ тэрнийг л бичнэ

Avatar

Зочин 2020-12-04 66.181.177.20

aav oxin 2 sexiin xaritsaatai unen dampuu ger bil shuu

Avatar

Зочин 2020-12-04 103.10.22.40

Iim setgetsiin uvchtei humuus social network ashiglahaa boliosoi!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж