&#34Эрчим&#34 клүб лигийн эхний тоглолтоо ялалтаар эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

&#34Эрчим&#34 клүб лигийн эхний тоглолтоо ялалтаар эхлүүллээ

Охид, эмэгтэйчүүдийн футзалын лигийн тэмцээний 18-аас дээш насанд нийт зургаан багийн тамирчид өрсөлдөж бүгд эхний тоглолтоо хийгээд байна. Өнөөдрийн сүүлийн тоглолт цагаан өмсгөлтэй “Эрчим” клүб  шар өмсгөлтэй Туулын Том Тулнууд багууд талбайд гарлаа. Тоглолтын эхний үед ямар нэгэн гоол оролгүй тэнцүүхэн өндөрлөсөн. ТТТ баг хамгаалалт нягт байгаагийн дээр довтолгоо, өөрийн бүсээс цохисон хүчтэй цохилтоор эхний үед эсрэг багаа сандаргаж байлаа. Гэхдээ Эрчим клүбийн 6 дугаартай багийн ахлагч Э.Хүслэнзаяа гоол оруулж багаа сэргээсэн бөгөөд Д.Төгсжаргал, Т.Ивээл, Д.Ариунбулган нар багийнхаа гоолыг үргэлжлүүлсэнээр тэд 4-0 харьцаатай хожил байгууллаа.

"Эрчим" клүб дараагийн тоглолтоо "Хад" клүбийн эсрэг хийх бол эхний тоглолтондоо ялагдал амсаад байгаа "ТТТ" болон "Зөгийнүүд" багууд дараагийн тойрогт учраа таарлаа. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж