Энэ сарын 10-ны дотор нийт өрхийн 15 хувийг шинжилгээнд хамруулна | News.MN

Энэ сарын 10-ны дотор нийт өрхийн 15 хувийг шинжилгээнд хамруулна

Энэ сарын 10-ны дотор нийт өрхийн 15 хувийг шинжилгээнд хамруулна

Энэ сарын 10-ны дотор нийт өрхийн 15 хувийг шинжилгээнд хамруулна

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өнгөрөгч 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаарх ээлжит (2020.12.04) мэдээлэл өглөө.


НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

-Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлд шинээр долоон тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 96 боллоо. Мөн 5275 хүнд шинжилгээ хийж, үүнээс 3701 нь PCR шинжилгээ байлаа. Нийслэлийн нийт өрхийн 15 хувийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр эхлүүллээ. Халдвар голомтлон гарсан дүүргүүдийн 40 хорооны 70 мянга гаруй айл өрх арванхоёрдугаар сарын 10-н хүртэл шинжилгээнд хамрагдана.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1600 тээврийн хэрэгслээр 2728 зорчигч гарч, 2344 тээврийн хэрэгслээр 8417 зорчигч нийслэлд орж иржээ. Давхардсан тоогоор 1392 тээврийн хэрэгсэлд ариутгал хийжээ. Нийслэлийн есөн дүүргийн 238 техник хэрэгсэл, 421 ачигч, 720 зам талбайн үйлчлэгч нар гудамж талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж 191 тонн хог хаягдлыг тээвэрлэжээ. Нийслэлийн иргэдийн амьжиргааны түвшинд шинэчилсэн судалгаа хийж, сайжруулсан түлш, хүнсний зүйлүүдийг айл өрхүүдэд олгох ажлыг хийж байна. 2184 алба хаагч 148 техник хэрэгсэл явган эргүүлийн 478 чиглэлд, авто эргүүлийн 63 чиглэлд, тусгаарлах 17 байранд ажиллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж