Хойд Солонгос дахин заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин заналхийлэв

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ойрын хугацаанд цөмийн цэнэгтэй хошуу дэлбэлж, хэд хэдэн төрлийн баллистик пуужин хөөргөх туршилт хийхийг үүрэгджээ. Өмнө нь Хойд Солонгос баллистик пуужинд багтахуйц жижиг хэмжээтэй цөмийн хошуу бүтээснийг Ким Чен Ун мэдэгдэж байв.

 

Хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэй баллистик пуужингаар АНУ-ын Манхаттен хотыг үнсэн товрог болгож, амьтай голтой бүхнийг арчиж хаяна хэмээн заналхийлсэн юм. Солонгосын хойгт Вашингтон болон Сөүлийн хамтарсан том хэмжээний цэргийн сургуулилт үргэлжилж буй энэ үед Пхеньян өдөр бүр шахуу заналхийлж, сүрдүүлсэн мэдэгдэл хийж байна.

 

Пхеньян нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилтаар устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч олон улсын шинжээчид цөмийн дэлбэрэлтийн хүч устөрөгчийн бөмбөг туршсан гэхэд сул байгааг хэлж байгаа юм. Түүнчлэн Хойд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсөн билээ. Үүний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан юм.

 

Өмнө нь 1996 онд Хятад улс 12 килотонн цөмийн бөмбөгтэй дунд тусгалын баллистик пуужин туршиж байсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж