"Нэг оюутны шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан"

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

"Нэг оюутны шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан"

"Нэг оюутны шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан"

Дорноговь аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит (2020.12.04) мэдээллээ хийлээ.


Дорноговь аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал:

-Өнөөдрийн байдлаар халдварын 438 ойрын хавьтлыг 100 хувь шинжилгээнд хамруулаад байна. Дам хавьтлын 2009 иргэнийг илрүүлж 82.4 хувийг нь шинжилгээнд хамруулсан. Нийтдээ аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 26244 шинжилгээг 15620 хүнд хийгээд байна. Замын-Үүд суман дахь PCR шинжилгээнд 788 хүн хамрагдаад байна. Одоогоор эрсдэлт бүлгийн 1463 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Аймгийн хэмжээнд 12 цэгт 22 эмч ажиллаж 1043 хүнийг PCR шинжилгээнд, 187 хүнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулсан. ХӨСҮТ рүү 12540 хүнийг шинжилгээг хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд 19 хүнийг тусгаарлаад байна. Тусгаарлалтаас хоёр хүн гарч, гэрийн ажиглалт руу шилжсэн. Улаанбаатар хотоос ирсэн 1410 хүний 14 хоногийн гэрийн тусгаарлалт эхэлсэн. Голомтод ажиллаж буй эмч нарыг 14 хоногоор ээлжлэн солиж, тусгаарлаж байгаа. Тусгаарлалтаас гарсан эмч нар гэртээ дахин 14 хоног тусгаарлагдана. Нэг оюутны шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан байгаа. PCR-ийн шинжилгээг ХӨСҮТ рүү явуулчихсан. 1-2 хоногийн дотор гарчих байх.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2899 автомашин Дорноговь аймгаас гарч, 3080 автомашин Дорноговь аймаг руу нэвтэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж