Дөрвөн хүнд өвчтөнийг орон нутгаас тусгай нислэгээр авчирна | News.MN

Дөрвөн хүнд өвчтөнийг орон нутгаас тусгай нислэгээр авчирна

Дөрвөн хүнд өвчтөнийг орон нутгаас тусгай нислэгээр авчирна

Дөрвөн хүнд өвчтөнийг орон нутгаас тусгай нислэгээр авчирна

Орон нутагт тусгай үүргийн нислэгийг гурван чиглэлд эхлүүлснийг Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-аас мэдээлэв. УОК-оос хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг түр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан ийнхүү өнөөдрөөс /2020.12.04/тусгай нислэг  хөөргөж байгаа юм.

Эхний нислэгт Өлгийн чиглэлд 44 том хүн, 12 хүүхэд, Алтай чиглэлд 56 том хүн, 19 хүүхэд тус тус зорчжээ. Мөн Алтай, Улаангомын чиглэлд тус бүр нэг, Өлгий хотын чиглэлд хоёр удаагийн нислэгийн хуваарь товложээ. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр орон нутгаас дөрвөн  хүнд өвчтөн ирэх бөгөөд хөл хорионы үед эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авахад нь дэмжлэг болж байгаа юм.

Цахимаар 119.mn  хаягаар орон нутагт агаарын тээврээр зорчихоор бүртгүүлсэн 1400 орчим иргэн байна. Хот хоорондын агаарын тээврээр ихэвчлэн өндөр настан болон жирэмсэн, хүнд өвчтэй хүмүүс зорчдог байна. Ялангуяа алслагдсан аймгийн төв Өлгий, Улаангом, Ховд, Алтай, Улиастай, Мөрөн чиглэлд тогтмол нислэгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай аж. Иймд, ойрын өдрүүдэд эдгээр чиглэлд тус бүр нислэг товлохоор төлөвлөж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн байна. Дашрамд дурдахад, орон нутгийн агаарын тээврээр зорчих иргэд “Аэро Монголиа” компанийн 7010 3030, “Хүннү Эйр” компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх юм байна. Дараа нь гэрийн ойролцоох шинжилгээний байранд, эсвэл агаарын тээвэрлэгчээс зааж өгсөн газарт нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг www.119.mn хаягаар авах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-12-04 124.158.95.14

ЁО БҮР ОРОН НУТАГ ДОТРОО ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР НИСЭХ БОЛОХ НЭЭ, БҮР АРАЙ АРАЙ, ЯАНА ДАА, ОДОО БҮР ОРОН НУТАГТ ЯВБАЛ ВИЗ МИЗ ШААРДАХ ДЭЭРЭЭ ТУЛАХ НУУ ҮГҮЙ ЮУ? ЮУ БОЛООД БАЙНАА?ИНГЭЖ АЖИЛЛАСНААРАА БОЛБОЛ КОРОНАГҮЙ ЦЭВЭР Л БАЙМААР ЮМ, ИНГЭЖ ТЭНЭГТЭХ ТУСАМ КОВИДЫН ХАЛДВАР НЬ ӨСӨӨД БАЙДАГ ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж