Үсэнд хэрхэн сүрчиг түрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Үсэнд хэрхэн сүрчиг түрхэх вэ?

Ochko's Hobby Page

Найзуудаа ѳнѳѳдѳр би үсэнд хэрхэн сүрчиг түрхэх тухай тайлбарлая. Ѳмнѳ нь би хэрхэн арьсан дээрээ болон хувцсан дээрээ үнэртэн түрхэх тухай бичиж байсан ба та бүхэн санаж байгаа бол үнэртнийг үсэнд хэрэглэх горим нь арай ондоо гэдгийг сануулж байсан.

Яагаад зарим хүмүүс үсэндээ сүрчиг түрхдэг вэ гэдгийг та мэдэх үү? Үүний учир нь гэвэл хүний үс нь үнэртэнг арьснаас илүү шингээдэг ба үнэрийг нь илүү удаан хадгалдаг байна. Мѳн үс нь (ялангуа эмэгтэй хүний урт үс) байнга хѳдѳлгѳѳнд байдаг тул сүрчигний үнэрийг эргэн тойрондоо илүү түгээж ѳгѳх үйлчилгээтэй байдаг ажээ. Гэхдээ үсэндээ сүрчиг түрхэхэд дараахь хоёр зүйлийг анхаарна.

1. Энгийн сүрчгийг үсэндээ түрхэх. Энэ нь нийтлэг хэрэглээний буюу үсэнд түрхэхэд тусгайлан зориулаагүй үнэртнийг үсэндээ түрхэнэ гэсэн үг ба ийм энгийн сүрчгийг арьс, хувцаснаас гадна үсэндээ түрхэж болно. Гэхдээ анхаарах зүйл нь юу вэ гэхээр ийм энгийн үнэртэн нь ихэнхдээ алкогольд найруулсан байдаг тул спиртны химийн мѳн чанараас больж үс хуурайших эрсдэл дагуулдаг байна. Мѳн толгойн хуйхны арьс нь ердийн арьснаас илүү мэдрэмтгий тул харшил ѳгѳх магадлал ѳндѳртэй байдаг. Тиймээс ийм энгийн үнэртэн үсэндээ түрхэх бол аль болох бага хэмжээгээр үснийхээ үзүүрт хүргэх тѳдий цацах, самандаа үнэртнээ эхэлж цацаад үсээ самнах эсвэл агаарт сүрчгээ цацаад доогуур нь алхаж үсэндээ буулгах зэрэг аргыг хэрэглэдэг гэнэ.

үргэлжлэл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж