Их Британид ирэх долоо хоногт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Их Британид ирэх долоо хоногт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

Их Британид ирэх долоо хоногт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

Их Британи улс covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн дэлхийн анхны улс болж буйгаа Лхагва гаригт /2020.12.02/ зарласан билээ. Тус улс нь АНУ-ын “Pfizer/BioNTech” компанийн бүтээсэн вакциныг худалдан авч иргэдээ вакцинжуулахаар болсон юм.

 Тэгвэл эхний багц вакцин Их Британид хүргэгдсэнийг “BBC” мэдээлжээ. Одоогоор вакциныг хадгалж буй газрын байршлыг нууцалж байгаа ба эмнэлгүүдэд тараах ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Тус улс нь эхний ээлжинд 40 сая тун вакцин захиалсан аж. Энэ нь 20 сая хүнд хүрэлцэх хэмжээ юм.

Ирэх долоо хоногт вакцинжуулалт эхлэх бөгөөд эхний ээлжинд ахмадын асрамжийн газрын ахмадууд болон асрагч нар, 80 ба түүнээс дээш насны ахмадууд, эмч эмнэлгийн ажилтнууд, биеийн байдал нь муу буюу төрөл бүрийн өвчтэй 16-64 насныхан хамрагдах юм байна.

“Pfizer / BioNTech” вакциныг Бельги улсад үйлдвэрлэдэг бөгөөд Евротуннелээр дамжуулж Их Британи руу авчирчээ. Уг вакциныг хадгалахад Цельсийн -70 градусын хөргүүр шаардлагатай юм байна. Иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх үүднээс Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрөө телевизийн шууд дамжуулалтаар вакцин хийлгэж магадгүй байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж