Орхон: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг гарч байна | News.MN

Орхон: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг гарч байна

COVID-19

Орхон: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг гарч байна

Орхон: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг гарч байна

Орхон аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит (2020.12.04) мэдээллээ хийлээ.


Орхон аймгийн онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Ганбаатар:

-Өнөөдрийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 20243 иргэн, PCR оношлуураар 2957 иргэнд тус тус шинжилгээ хийлээ. Батлагдсан тохиолдуулын голомтоос 200 иргэнийг түүврийн аргаар сонгож, 100-г нь PCR оношлуураар, 100-г нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Ойрын хавьтал 323 хүүхэд байна. Үүнээс 12 хүүхэд нь бусад орон нутагт, Улаанбаатар хотод хоёр хүүхэд, тусгаарлах байранд дөрвөн хүүхэд байна. 242 хүүхдийг хоёр удаа PCR шинжилгээнд, 43 хүүхдийг нэг удаа түргэвчилсэн оношлуураар шинжилсэн. Цагдаа, тагнуул хамтран 4721 иргэнийг дам хавьтал хэмээн үзэж, үүнээс 2400 иргэнийг хавьтал болсон гэж үзсэн. Үүнээс 800 нь шинжилгээнд хамрагдсан үлдсэн 1600 хүмүүсээс түүврийн аргаар сонгож, шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Улаанбаатар хот руу сагсан бөмбөгийн тэмцээнд явсан өсвөрийн тамирчдыг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Мөн төмөр замын 156 ажилчдыг хоёр удаа шинжилгээнд хамруулахад хариу сөрөг гарсан. Түргэвчилсэн оношлуураар иргэдийг оношлоход 40 иргэнд сул эерэг гэсэн үнэлгээ гарсан. PCR шинжилгээгээр давтан шинжлэхэд сөрөг гарсан. Архангай аймаг руу зорчсон 98 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. “Нэг өрх, нэг иргэн” аяны хүрээнд 710 өрхийн 710 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Аймгийн хэмжээнд 52 байгууллагын 8128 иргэн шинжилгээнд хамрагдсан. Эрсдлийн үнэлгээ хийж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Одоогоор 41 аж ахуй нэгж хүсэлтээ илэрхийлснээс 13 нь асуудлаа ирүүлсэн. Эрсдлийн үнэлгээний баг шалгалт хийж, гурван байгууллагыг бага эрсдэлтэй гэж үзсэн.

Орхон аймгийн засаг даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг

-Одоогоор 156 иргэн тусгаарлах байранд байна. Өчигдөр 14 иргэн гэрийн ажиглалт руу шилжсэн. Өнөөдөр 15 иргэн гэрийн ажиглалт руу шилжих гээд байж байна. Аймгийн хэмжээнд нийтдээ хүн амын 23 орчим хувь нь хамрагдаад байна. Манай аймагт PCR шинжилгээг хийдэг болсон учир ХӨСҮТ рүү сорьц илгээх шаардлагагүй боллоо. Халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөх нь халдвар авах эрсдэлээс 90-95 хувь хамгаалах магадлалтай. Вакцин гартал энэхүү үйл ажиллагаа үргэлжлэн явагдана. Түргэвчилсэн оношлуураар сул эерэг гарах, хуурамч эерэг гарах тохиолдлууд байгаа. Энэ тохиолдолд бид өөрсдөө лабораторидоо дахин шинжилж байгаа. Тэрнээс биш ХӨСҮТ рүү явуулахгүй байгаа. Манай лаборатори болон ХӨСҮТ-ийн лаборатори дээр зөрүү үүсээгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-12-04 87.66.142.201

Mongold korona test ugdun hun unshwal setgegdlee bicheerei, test yaj awsan be, bi bichleg uzsen yum l da buruu awaad baih shig haragdsan, bi europin 1 ulsad emnelegt ajildag, end tedt awhda hamar lu hiigeed 5 udaa erguuldeg, bi fb bichleg harsan, awch bga hun ni buruu bairlald zogsood 1 erguuleed l bolchihson

Avatar

ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДАА 2020-12-04 150.129.142.31

КРОНОТОЙГОО ЗОХИЦОЖ БИE ЗӨВ АВЧ ЯВЖ АМЬДРАХААС ӨӨР СОНГОЛТ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ КРОНО ВИРУСЫН ДАРАМТАНД, ДАРААН ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТАНД, ДАРААН СЭТГЭЛ САНААНЫ ДАРАМТАНД, ДАРААН ӨЛСӨХИЙН ДАРАМТАНД ЗЭРЭГ ОЛОН ДАРАМТАНД ОРНО ШҮҮ ДЭЭ..ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД МЭДЛЭГГҮЙ ТЭНЭГТЭЭ ЭСВЭЛ ЧАДАХГҮЙ ДЭЭ ХАТУУ ХӨЛ ХОРИОГ СОНГОХГҮЙ БАЙГАА ХЭРЭГ БИШ ШҮҮ ДЭЭ..УОК-Н ШИЙДВЭР ЧУХАЛ БОЛОВЧ ОРОН НУТГИЙН БАЙР СУУРЬ ШИЙДЭЛ ӨВӨРМӨЦ ШҮҮ ДЭЭ.. ЯРИХ ЗҮЙЛ ИХ Л БАЙНА ДАА….

Avatar

ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДАА 2020-12-04 150.129.142.31

ИРГЭДЭЭ АВАХ ТАЛААР АЖИЛЛАХГҮЙ ЮМ УУ? ХОТОД АЙЛД МАШ ХҮНД БАЙНА. ЭРДЭНЭТЭД ХҮҮХДҮҮД МААНЬ ЭРСДЭЛД ОРВОЛ ТА НАР ХАРИУЦАХ ЧАДВАРГҮЙ Ш ДЭЭ. ХОТОД ИРЭЭД САР БОЛЖ БАЙНА КРОНО ТУСВАЛ ТУСАХААР БОЛЛОО Ш ДЭЭ. ОДОО ЭРҮҮЛ БАЙГАА ДЭЭРЭЭ ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД ХАРИМААР БАЙНА Ш ДЭЭ. СУДАЛГААТАЙ БОЛ ЭРС ШИЙДЭМГИЙ АЛХАМ ХИЙЛ ДЭЭ САНААЧЛАГАТАЙ АЖИЛЛАЛДАА НӨХДҮҮДЭЭ? УОК-Д ОЛИГТОЙХОН ШИГ САНАЛАА ТАВИЛДАА. ГЭРТЭЭ АЖИЛАА АМЖУУЛАНГАА ХОРИГДВОЛ ИЛҮҮ ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ДЭЛХИЙН ЖИШИГ ХАРАЛДАА?!

Avatar

Зочин 2020-12-04 122.201.31.187

Tusaad edgesen bh magadlaltai

Avatar

Zochin 2020-12-04 43.242.243.214

Muulaad bsan Naranbaatar doctoriin yarisan turgevchilsen onoshluur uzej aldaad bna gedeg unen bolj bna

Avatar

Микробиологч 2020-12-04 66.181.184.153

Ямар ч түргэн оношлуураар хуурамч эерэг гарах тохиолдол заавал гардаг. Яг 100% оношилдог ямар ч шинжилгээ байдаггүй. Хамгийн өндөр мэдрэмжтэй найдвартай нь PCR.

Avatar

Зараа 2020-12-04 202.55.188.86

Эмя-ны шахааны оношлуур худлаа гаргаад байна уу

Avatar

Зочин 2020-12-04 202.131.243.186

1 өрх 1 иргэн ажиллагаагаа хурдалмаар байна. ийм олон хонож байхад 200 ч хүрэхгүй өрх арай л удаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж