Орхон: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг гарч байна

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Орхон: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг гарч байна

Орхон: Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг гарч байна

Орхон аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит (2020.12.04) мэдээллээ хийлээ.


Орхон аймгийн онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Ганбаатар:

-Өнөөдрийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 20243 иргэн, PCR оношлуураар 2957 иргэнд тус тус шинжилгээ хийлээ. Батлагдсан тохиолдуулын голомтоос 200 иргэнийг түүврийн аргаар сонгож, 100-г нь PCR оношлуураар, 100-г нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Ойрын хавьтал 323 хүүхэд байна. Үүнээс 12 хүүхэд нь бусад орон нутагт, Улаанбаатар хотод хоёр хүүхэд, тусгаарлах байранд дөрвөн хүүхэд байна. 242 хүүхдийг хоёр удаа PCR шинжилгээнд, 43 хүүхдийг нэг удаа түргэвчилсэн оношлуураар шинжилсэн. Цагдаа, тагнуул хамтран 4721 иргэнийг дам хавьтал хэмээн үзэж, үүнээс 2400 иргэнийг хавьтал болсон гэж үзсэн. Үүнээс 800 нь шинжилгээнд хамрагдсан үлдсэн 1600 хүмүүсээс түүврийн аргаар сонгож, шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Улаанбаатар хот руу сагсан бөмбөгийн тэмцээнд явсан өсвөрийн тамирчдыг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Мөн төмөр замын 156 ажилчдыг хоёр удаа шинжилгээнд хамруулахад хариу сөрөг гарсан. Түргэвчилсэн оношлуураар иргэдийг оношлоход 40 иргэнд сул эерэг гэсэн үнэлгээ гарсан. PCR шинжилгээгээр давтан шинжлэхэд сөрөг гарсан. Архангай аймаг руу зорчсон 98 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. “Нэг өрх, нэг иргэн” аяны хүрээнд 710 өрхийн 710 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Аймгийн хэмжээнд 52 байгууллагын 8128 иргэн шинжилгээнд хамрагдсан. Эрсдлийн үнэлгээ хийж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Одоогоор 41 аж ахуй нэгж хүсэлтээ илэрхийлснээс 13 нь асуудлаа ирүүлсэн. Эрсдлийн үнэлгээний баг шалгалт хийж, гурван байгууллагыг бага эрсдэлтэй гэж үзсэн.

Орхон аймгийн засаг даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг

-Одоогоор 156 иргэн тусгаарлах байранд байна. Өчигдөр 14 иргэн гэрийн ажиглалт руу шилжсэн. Өнөөдөр 15 иргэн гэрийн ажиглалт руу шилжих гээд байж байна. Аймгийн хэмжээнд нийтдээ хүн амын 23 орчим хувь нь хамрагдаад байна. Манай аймагт PCR шинжилгээг хийдэг болсон учир ХӨСҮТ рүү сорьц илгээх шаардлагагүй боллоо. Халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөх нь халдвар авах эрсдэлээс 90-95 хувь хамгаалах магадлалтай. Вакцин гартал энэхүү үйл ажиллагаа үргэлжлэн явагдана. Түргэвчилсэн оношлуураар сул эерэг гарах, хуурамч эерэг гарах тохиолдлууд байгаа. Энэ тохиолдолд бид өөрсдөө лабораторидоо дахин шинжилж байгаа. Тэрнээс биш ХӨСҮТ рүү явуулахгүй байгаа. Манай лаборатори болон ХӨСҮТ-ийн лаборатори дээр зөрүү үүсээгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж