Сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг хайж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг хайж байна

Сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг хайж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  наймдугаар хорооны Харуул-Алтай хотхоны 102 дугаар байранд амьдардаг  сэтгэцийн эмгэгтэй 25 настай эрэгтэй Д арваннэгдүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Улмаар арваннэгдүгээр сарын 27-ны өдөр иргэн Д нь  Налайх дүүргийн  Майхан толгой  гэдэг газар явган явж байсан  тухай мэдээллийг ар гэрийхэнд нь хүмүүс хэлсэн байна. 

Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Майхан толгой гэдэг газраас Хоохойн-Ам гэдэг газар хүртэл арван  км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг  түр зогсоожээ. Тэгвэл өнөөдрөөс /2020.12.04/ 08.00 цагаас эхлэн эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж