Дэлхийн шилдэг багш шагналаа өрсөлдөгчидтэйгөө хуваалцана

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг багш шагналаа өрсөлдөгчидтэйгөө хуваалцана

Дэлхийн шилдэг багш шагналаа өрсөлдөгчидтэйгөө хуваалцана

Их Британийн Лондон хотод төвтэй “Varkey Foundation” боловсролыг дэмжих сан 2014 оноос эхлэн дэлхийн шилдэг багш нарыг шалгаруулж, нэг сая ам.долларын шагнал олгодог болсон юм.

Энэ  жилийн шагналыг Энэтхэгийн баруун бүсийн Махараштра мужийн нэгэн тосгоны дунд сургуулийн багш 32 настай Ранжитсингх Дисале хүртжээ. Тэрбээр охидод боловсрол олгох үйлсэд гаргасан амжилтаараа уг шагналыг хүртжээ. Түүний хичээл зүтгэлийн үр дүнд эмзэг бүлгийн айл өрхийн олон охид сургууль завсардах, эрт гэрлэх эрсдэлд оролгүйгээр суурь боловсрол эзэмшиж чадсан юм.

Тэрбээр дэлхий даяар уг шагналд нэр дэвшсэн 12 мянган багшаас шалгарч чадсан бөгөөд нэг сая ам.долларын шагналаа сүүлийн шатанд өөртэй нь өрсөлдсөн есөн багштай хуваалцахаар болсон байна. Ингэснээр Дисале багштай өрсөлдсөн Итали, Бразил, Вьетнам, Малайз, Нигери, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, АНУ, Их Британийн багш нар тус бүр 54 мянган ам.долларыг хүртэхээр болж байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж