Хятадын хөлөг сарнаас дээж аваад буцаж байна | News.MN

Хятадын хөлөг сарнаас дээж аваад буцаж байна

Хятадын хөлөг сарнаас дээж аваад буцаж байна

Хятадын хөлөг сарнаас дээж аваад буцаж байна

Сарны хөрснөөс дээж авах зорилготой хөөрсөн Хятадын “Chang’e-5” хөлөг зорилгоо биелүүлээд өчигдөр /2020.12.03/ дэлхий рүү буцсан тухай мэдээлжээ. Тус хөлөг нь энэ сарын дундуур Өвөрмонголын газар нутагт газардахаар төлөвлөжээ.

Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын “Луна 24” хөлөг  сарнаас дээж авчирч байсан ба үүнээс хойш анх удаа  сарнаас дээж авчирч буй улс нь Хятад болж байна.  Хэрвээ сансрын хөлөг ачаагаа дэлхийд амжилттай газардуулж чадвал Хятад нь сарны хөрснөөс дээж авчирсан дэлхийн гурав дахь орон болно.

ЗХУ-ын хөлгийн хувьд 170 гр орчим дээж авчирч байсан бол хятадын “Chang’e-5” робот хөлөг хоёр кг орчим дээж цуглуулж чаджээ. Хятадын хөлөг энэ удаа сарны өмнө нь судлагдаж байгаагүй бүс болох “Oceanus Procellarum” хэсэгт газардсан ба энэ нь галт уулын лааваар бүрхэгдсэн тэгш гадаргуутай хэсэг юм. Сарны хөрснөөс дээж авчирч, сарны үүсэл гарал, гадаргуу дээрх галт уулын идэвхжил зэргийг судалдаг.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-04 202.9.40.23

Харж бга биз ! Ер нь Хятад улс сансрын 3 дахь том гүрэн болж байгаагаа үгээр зарлаж байх шиг ! Сансрын тойрог замд хөлөг, дагуул гаргах Хятадын зөөгч пуужин асуудалгүй болж ! Хятадууд нарийн төвөгтэй өндөр технологи шаарддаг зөөгч пуужингийн хөдөлгүүрийн технологийг Оросуудаас авсан нь сансарт өрсөлдөх боломжийг тэдэнд олгожээ !

Avatar

Шархүү 2020-12-04 66.181.160.26

Гайхалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж