Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед зайнаас үйлчилгээ авах боломжгүй харилцагчдадаа зориулж Улаанбаатар хотод ХААН Банкны 23 салбар нэгж 12-р сарын 10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна.
Одоогийн байдлаар үүдээ нээсэн салбар нэгжүүдэд ачаалал хэвийн, ажил жигдэрсэн байна. Энэ нь ХААН Банкны харилцагчдын ихэнх хувь нь цахимаар үйлчилгээ авдаг болсонтой холбоотой төдийгүй банкны зүгээс сүүлийн жилүүдэд бүрэн цахимжсан банк болох зорилт тавьж, ихээхэн хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр зарцуулсны үр дүн юм.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө авах болон банкны бусад төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй харилцагчид дараах салбар нэгжээс өөрт ойрхон тооцооны төвийг сонгон үйлчлүүлээрэй. Манай салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж буй.
Мөн бүх төрлийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар www.khanbank.com вэбхуудсаар хүлээн авч байна. Харилцагч та хүсэлтээ банканд цахимаар гаргаснаар зээл төлөлт тань хойшлох юм.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан Архангай аймгийн нэр бүхий сумд, Сэлэнгэ аймгийн зарим салбар нэгж 12-р сарын 10-ны өдрийг дуустал ажиллахгүй. Бусад аймаг сумдын хувьд орон нутгийн онцгой байдлын газраас тухайлан заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Улаанбаатар хотод 2020.12.10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллах тооцооны төвүүд:
Холбоотой мэдээ