М.Бүжин: Кизомба бүжиг хүндэтгэл, мэдрэмжийн урлаг | News.MN

М.Бүжин: Кизомба бүжиг хүндэтгэл, мэдрэмжийн урлаг

М.Бүжин: Кизомба бүжиг хүндэтгэл, мэдрэмжийн урлаг

М.Бүжин: Кизомба бүжиг хүндэтгэл, мэдрэмжийн урлаг

Сүүлийн үед залуусын дунд давалгаалж буй бүжгийн нэгэн төрөл бол кизомба. Бүжгийн  аян дээр уян налархай хөдлөн хосоороо бүждэг гоо сайхан, таашаал хоёр хосолсон уг бүжгийг анх харсан хэн боловч хайрын бүжиг гэж хармаар. Бие биедээ уусах шиг гар гараа барин нэгэн хүн шиг болж, бэлхүүсээрээ илүүтэй найган хөдөлдөгт энэ бүжгийн онцлог оршино. Энэхүү бүжгийн урсгалаар өөрийн сонирхлоороо таван жил гаруйн хугацаанд хичээллэн , багшилж буй  М.Бүжинтэй ярилцлаа. Түүний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг  Хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн бол мастераа Хятадын Ухань хотод олон улсын хятад хэл судлалаар хамгаалжээ.


-Өөрийн тань хувьд хэзээнээс кизомбад “донтох” болов?

Би арван жилдээ  их даруухан, дуу цөөтэй хүүхэд байсан. Тэмцээн уралдаанд  оролцдоггүй байлаа. Харин их сургуульд ороход  манай солилцооны  хятад багш маань намайг маш ихээр дэмжиж, алдаа гаргавал залхууралгүй хэлж өгдөг байсан юм.  Өмнө хэн ч надад тэгж итгэж, итгэл төртөл намайг дэмжиж байгаагүй. Тэр хүний ачаар би улсдаа хятад хэлний олимпиадад дэд байранд орж, Монгол Улсаа төлөөлж олон улсын олимпиадад 2-3 удаа орж байсан.

Нэг ёсондоо чи өөрөө л 100 хувь хичээх юм бол боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг нүдэн дээр минь баталж харуулсан ачтан.

Тэр цагаас  хойш би хичээл, нийгмийн ажилд ч их идэвхтэй болсон. Урлагын үзлэг, тэмцээн уралдаан, соёл наадам, хөтлөгч, олимпиад гээд ганц ч зүйлээс дутдаггүй бас эцсийг нь үзэж байж санаа амардаг болчихсон . Ингэж л би багшийнхаа ачаар өөрийгөө олж,  олон зүйлд хүч сорих болсон. Монголд их сургуулиа төгсчхөөд Хятадад сурч байхдаа африкчуудын дуу хөгжим, бүжигт маш хүчтэй дурласан.  Африк найзуудаараа бүжиг заалгуулж, намайг тэд маань “White skin black girl” цагаан арьстай хар охин гэж цаашлуулдаг байсан юм. Би Монголдоо ирээд  яг л тэр гоё  дулаан мэдрэмжийг маш удаан хайсан. Харин 2014 оны  арванхоёрдугаар сард сошиал дахь  кизомба  бүжгийн бичлэгийг харахад  тэр аялгуу бүжиг яг л миний хайж байсан зүйл мөн байсан. Улмаар 2015 онд “Kizomba passion” клубынхээ анхан шатанд очиж бүртгүүлсэн. Тэр цагаас хойш таван жил өнгөрчээ.  Одоогоор би  кизомба, бачата, салса бүжгээр голцуу хичээллэж сургалт зохион байгуулдаг.  Би өнгөрсөн хугацаанд Улаан-үүд, Бээжин, Шаньхай, Сүжоу, Краснояарск, Герман улсын Берлин хотын хамгийн том салса фестивалд тус, тус  урилгаар орж байсан. Ер нь  кизомба, афро болон бачата бүжгээр олон улсын артист болох гараагаа амжилттай тавьсан гэж боддог шүү. 

Одоогоор  Сарапанеро гэх бачата бүжгийн үндэсний олон удаагын аварга дэлхийн хамгийн нэр хүндтэй бачата, кизомба бүжигчинтэй гэрээтэй түүний нэрэмжит бачата бүжгийн охидын хамтлагыг байгуулаад дасгалжуулагч   хийгээд бэлтгэлдээ ороод явж байна. Энэ нь Монгол Улсад хамгийн анхны бөгөөд цор байгаа ганц албан ёсны олон улсын стандартын дагуу бэлтгэгдэж буй баг, хамт олон юм. Монголоос  одоогоор Европт багшаар уригдаж очсон хүн  байхгүй. Ирээдүйд бид бүгд дэлхийн өнцөг булан бүрт багшаар уригдаж байна гэж төсөөлдөг. /инээв/

-Ингэхэд мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй юм уу? 

-Хүмүүс надаас дандаа чи яагаад мэргэжлээрээ ажилладаггүй юм бэ? Бүжгээр яадаг юм? гэж асуудаг л байсан.  Манай  гэрийнхэн ч  анх тэгдэг л байлаа.  Аав маань намайг зургаан настай байхад Хятад сургуульд оруулсан нь  хамгийн том хөрөнгө оруулалт. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөөд багш нарынхаа хүсэлтээр нэг  жил оюутнуудад багшилсан. Давхар МУИС-н харъяа Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд цагийн  багш хийдэг байсан.

Би багшийн мэргэжилдээ их дуртай. Их хүндтэй сайхан мэргэжил. Гэхдээ би хятад хэлний багш мэргэжлээ  бүжгийн багшаар л сольсон юм. Багшлаад  таван жил болж байна. 

Хааяа бас хятад хэлээр бүжгээ заадаг болохоор аль, алиныг нь хослуулаад явдаг.  Миний хувьд 2015 онд Кизомба улсын аварга шаргаруулах тэмцээнд партнерийн хамт  хоёрдугаар байранд орж байсан. Дараа жил нь ОХУ-н Красноярск хотод жил бүрийн нэгдүгээр сард зохиогддог фестивалын кизомба тэмцээнд эмэгтэйчүүдээс нь нэгдүгээр байранд орсон. Бачата улсын аварга шалгаруулах тэмцээнд манай “Kizomba passion” клуб хамтлагаараа орж мөн цомын эзэд болж байсан. Монгол Улсын Карибын бүжгийн тэмцээнд салса, бачата бүжгээр партнерийн хамт алтан медал авч байлаа. 2020 онд нийт  зургаан онлайн олон улсын тэмцээнд #onlinechallenge -д оролцож гурван  удаа нэгдүгээр байр, нэг удаа хоёр дугаар байрт шалгарсан.

КИЗОМБА БУСАД АЛЬ Ч БҮЖГИЙН ТӨРӨЛД  БАЙХГҮЙ ХАМГИЙН НАРИЙН МЭДРЭМЖИЙГ ШААРДДАГ

-Кизомбаг монголчууд латин америк бүжиг гэж боддог. Гэтэл уянгалаг аян дээр удаан бүжиглэдэгийг хараад Латин америкийн гал цогтой дэврүүн бүжиг биш байна гэдэг. Кизомба хаанаас үүсэлтэй бүжиг вэ?

-Ер нь энэ бүжгээр богино хугацаанд хурдан сайжрах хүсэлтэй байгаа  бол үндсэн хичээлдээ суухаас гадна партин дээр олон өөр хүнтэй бүжиглэхээр,  илүү хурдан сайжирдаг. Анх би хэнийг ч танихгүй мөртлөө өөрөө хүмүүсийг уриад л, заримд нь загинуулаад, шоолуулан бүжиглэдэг л байсан. Анхан шатаа төгссөн намар клубын нэг жилийн ойн баярт зориулсан Кизомба улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болсон юм. Тэмцээний үеэр олон ч хүмүүсээс "чи чадахгүй дээ" гэдэг үг их сонссон.  Би их шартай л даа. Бууж өгөх дургүй. Хүмүүст зүгээр л харуулаад өгье чадах юм чинь гээд бэлтгэлдээ орж байсан. Кизомба бүжиг бол Африкийн Ангол улсаас гаралтай бүжиг. Харин Африкчуудийн “афро бүжиг” буюу хар ухаанаар хэлбэл тэдний хип хоп бүжиг гэсэн үг. Судалгаа хийж олон тэмцээн  бичлэг үзэхэд бүжгийн дэглэлт бүгд кизомба+афро бүжиг байсан. Тэмцээний үеэр  манай партнер бид хоёроос бусад нь афро оруулаагүй байсныг харахад мэддэггүй байсан юм байна гэж бодогдсон. Хэдийгээр бат нэгдүгээр байранд орно гэж бодож байсан ч хоёрдугаар   байранд орсон. Энэ ч зөв болсон юм.

Анхан шатаа төгсөөд 1-2 жил бүжиглэсэн  хүмүүстэй өрсөлдөнө гэдэг нь миний хувьд зоригтой алхам байсан. Тухайн  үед нэгдүгээр байранд орсон бол цааш  өсч дэвших хүсэл тэмүүлэлгүй хэтэрхий амархан санагдах байсан ч байж магадгүй.

Кизомба бүжгийг  хүмүүс харахдаа зөвхөн өгзөгөө л хөдөлгөдөг бүжиг гэж маш том эндүүрдэг. Кизомба бүжиглэхэд хүний хөл, өлмий, өсгий, шилбэ, ташаа, өгзөг, хэвлий, цээж, мөр, гар, толгой, зүрхний цохилт, амьсгал, жин хуваарлалт гээд л бүхий л эрхтэн ажилладаг. 

Кизомба бусад аль ч бүжгийн төрөлд  байхгүй хамгийн нарийн мэдрэмжийг шаарддаг. Партнер чинь амьсгаагаа түгжвэл дагаад түгжиж, нэгэн зэрэг амьгалаа гаргах хэмжээний нэгэн цул бие болтолоо холбогдож, биеэрээ ярилцаж бүжиглэдэг гайхамшигтай онцлогтой бүжиг. Ямарч алхам хийхгүй зөвхөн амьсгалаараа ч бүжиж болдог хаана ч байхгүй бүжгийн төрөл. Гэхдээ энэ бүгдийг гүйцэлдүүлэхэд гурван чухал зүйлийг анхаарч биелүүлэх ёстой байдаг. Нэгдүгээрт  бие болоод цээжний нэг түвшинг хадгалж дээш доош үсчихгүй яг толгой дээрээ аягатай ус тавиад тэрнийгээ унагахгүй бүжиглэхтэй адилхан гэсэн  үг. Хоёрдугаарт харилцан хүндлэлцэл ба итгэлцэл. Гуравдугаарт ая сонсгол.

-М.Бүжин кизомба бүжгээс гадна бачата бүжиг бүжиглэдэг шүү дээ. Энэ хоёр бүжгийн үндсэн ялгаа нь юу юм бол. Ер нь ярианаас нь анзаарахад Кизомба бүжигт илүү хайртай юм шиг санагдлаа.

-Тийм ээ. Кизомбад  дурлах болсон маш олон шалтгаан бий.  Би кизомбаг одоогийх шигээ 100 хувь  ойлгоогүй байхдаа ийм гүн гүнзгий филисофи явж байгааг мэдээгүй. Би дотогшоогоо маш мэдрэмтгий эмзэг талдаа хүн. Гэхдээ эмзэг гэдэг нь сул дорой гэсэн үг биш. Кизомба надад өөрийнхөөрөө байх эрх чөлөөг өгдөг. Хамаг л гоё сайхан мэдрэмжүүдийг дотроос минь уудлан гаргаж ирдэг. Кизомба нь салса, бачата хоёрыг бодвол хүнийг гунигтай жаргалтай аль ч үед хамгийн их ойлгодог бүжиг гэж боддог. Бараг хэцүү үедээ бүжиглэвэл илүү амттай санагдах жишээний.  Салса бүжиг маш эрч хүчтэй цоглог, хурц хөдөлгөөн, олон эргэлттэй байдаг. Харин бачата бүжиг илүү хайрын бүжиг, хосууд ялангуяа бүжиглэвэл маш тохиромжтой. 

Дээрх гурван  бүжиг үүсэл гарлаараа хоорондоо  ялгаатай. Бачата Доминикан улсаас, салса Куба улсаас, кизомба Африкаас гаралтай.  Ижил төстэй талууд гэвэл гурвуулаа нийтийн бүжиг, хүссэн хүн бүр бүжиглэх боломжтой.  Дээрх гурван бүжигт нэг удирдагч нэн дагач байдаг. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ нэг нь  удирдаад л байгаа хэрэг биш. Харилцан ярилцаж, саналаа хэлээд нөгөө нь зөвшөөрнө, зөвшөөрөхгүй бол нөгөө хүнээ юу хүсч байгааг нь биеэрээ сонсох хэрэг гарч, тэрнийх нь дагуу харилцан мэдэрч асар их хүндлэл дор явагддаг бүжиг. Мөн сүүлийн жилүүдэд ажиглаад байхад дэлхий дахинд   заавал эрэгтэй нь удирдана, эмэгтэй нь  дагана гэдэг ойлголт өөрчлөгдөж байна. Энэ нь эмэгтэйчүүд аль ч салбарт бие дааж, илүү хүчирхэг болж байгаагийн илрэл юм болов уу л гэж бодож байна. 

ЭЭЖ МААНЬ ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛАН БҮЖИГЛЭХ ХЭРЭГ БАЙНА УУ ГЭЖ Ч  ХЭЛЖ БАЙСАН УДААТАЙ

-Кизомба бүжгийг зарим хүмүүс хэтэрхий эротик гэж шүүмжлэх нь бий. Өөрөө энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ

-Мэдээж хостойгоо ойрхон тэвэрч, эмэгтэй нь уян налархай хөдөлж бүжиглэдэг учраас хүмүүс халуухан бүжиг гэж хардаг. Миний бүжгийн бичлэг доор хүмүүс янз бүрээр доромжилж, харааж бичдэг л юм. Анх уншаад уйлдаг байсан. Одоо бол тоохоо больсон. Ээж маань ингэж доромжлуулан бүжиглэх хэрэг байна уу гэж ч  хэлж байсан удаатай. Гэхдээ л доромжилж, сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс кизомба бүжгийн мөн чанарыг таньж мэдээгүй гэдэг нь л ойлгомжтой байдаг. Сөрөг сэтгэгдлээс илүүтэй урмийг үг хайрладаг хүмүүстээ баярладаг шүү. Бүжгийн хувьд алдаа дутагдлыг хэлж өгч байвал мэдээж би хүлээн авна. Харин зүй бус үг хэллэгийг бол хааяа тэвчихэд хэцүү байдаг.

-Бүжгээр хичээллэснээр хувь хүн өөртөө юу олж авна гэж боддог вэ?

Бүжгээр хичээллэснээр хамгийн түрүүнд хувь хүн өөрийгөө, өөр нүдээр харж эхэлдэг. Бие, бялдараа хөгжүүлж, харилцаа, ертөнцийг харах үзэл дээрээ хүртэл өөрчлөлт гаргадаг. Тухайн хүн энэ бүжгийн орчинд орж ирснээр хүмүүждэг. Мэдээж биеэ хэрхэн зөв авч явахыг нэгнээсээ суралцдаг. Олон хүнтэй зөв сайхан харилцаж, арга эвийг нь олж сурна. Ичимхий хүн байсан бол нүүр хагарч сурна. Танихгүй хүнтэй ч хамаагүй мэндэлж сурна. Эрчүүд нь эмэгтэйчүүдээ хүндэлж сурна. Эмэгтэйчүүд нь ч эрчүүддээ бууж өгч, урьж бүжиглэнэ. Энэ орчинд зүгээр л бүгд хүн байдаг. Тэгээд л болоо.  

Миний хувьд дээрх хүчин зүйлүүдээс гадна өөрөө багш хүний хувьд ёс зүйтэй байх, үлгэрлэх, хүн бүртэй эрх тэгш харьцаж, хариуцлагатай байхыг л эрхэмлэдэг. Шавь нарыгаа болохгүй байсан ч болж байна гэж урамшуулахаас илүү, алдааг нь хараад шууд  л хэлдэг. Гэхдээ алдаа дутагдалын хажуугаар дуугай өнгөрөх хамгийн муухай. Энэ нь миний хятад хэлтэй ч холбоотой байж магадгүй.  Ганц зураас цэг дутуу байвал өөр ханз болдог шиг нэг юмыг л буруу хийхээр тэрнийг нь заавал өөрийнхөөрөө зөв болгох гэж зүтгэдэг.

-Хөл хорионы энэ үед бүжгийн  онлайн сургалт зохион байгуулж байгаа гэсэн. Хүмүүс хэр бүртгүүлж байна вэ?

Миний явуулж байгаа онлайн сургалт төсөөлж байснаас ч илүү маш ажилттай байгаа шүү. Цаашдаа ч үргэлжлүүлээд энэ чиглэлээрээ улам өргөжүүлэх бодолтой байгаа. Онлайн сургалтад маш олон давуу тал байгааг олж харсан.  Сургалтад хамрагдаж буй хүмүүсийн цагыг хэмнэнэ, мөнгө хэмнэнэ, хүссэн цагтаа сурах боломжтой. Хүн харах вий гэж ичиж санаа зовохгүй, олон үзээд давтах боломжтой, давхар бие дааж суралцах чадвар эзэмшүүлж байна, Бид уулзсанаас ч дутахааргүй амьд харилцаатай байж чадаж байгаа нь хамгийн сайхан байна. 

Ярилцлагын төгсгөлд цаашдын төлөвлөгөөгөөсөө хуваалцаж болох уу?

Одоохондоо нууц хэвээр нь үлдээе. Гэхдээ цаашдаа мэдээж бүжгээрээ дамжуулж үргэлжлүүлэн хүмүүст итгэл найдварыг нь бадрааж,  өөрсдийг нь ямар гайхалтай хүн бэ гэдгийг нь мэдрүүлэх үйлсээ үргэлжлүүлж, гэрэл гэгээ хайрыг түгээх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-04 103.57.93.208

Амжилт хүсье

Avatar

Oyutan shavias 2020-12-04 150.129.142.72

Saihan bagshdaa amjilt husey

Avatar

Зочин 2020-12-04 122.201.24.246

Unexeer mundag yumaa amjilt xvsie💐

Avatar

Зочин 2020-12-04 113.198.137.165

Одоо нэг УИХ-ын гишүүн, сайд майд нь тамхины өрөөнд оруулаад байдаг тал бий бил үү, тийм юм холуур өнгөрөг л гэж найдъя.

Avatar

A l 2020-12-04 202.179.24.120

Meddeg um shig sh aaah umaa um hii ya nhan chin

Avatar

Зочин 2020-12-04 202.21.116.98

chi chini harin sumtai gar uu ugui yu? Rentgend neg haruulaach

Avatar

saak 2020-12-04 202.126.90.119

goi goi bn saak

Avatar

Зочин 2020-12-04 202.21.113.238

chiiregjeegui bn daa. ingej ooriigoo zovooh hereg yu bndaa nyaltsgar bn

Avatar

Зочин 2020-12-04 66.181.178.78

Stop cultural appropriation, you chink.

Avatar

Zaluu 2020-12-04 70.36.61.184

Hyadatad surahaaraa chink bolchdiimu? Yadiin hoorhon l hodoldog ohin bn.
Chi yu ch gej dongodood yah ve de.

Avatar

pretendtous people hater 2020-12-04 89.41.26.58

pretendtous little shit

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж