Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа энэ үед дотоодын халдварыг тархаахгүйн тулд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Ийм цаг үед олон аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, ажлын байраа хадгалж үлдэх боломжгүй болж, МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар 152 мянган ажлын байр үгүй болж, цаашид нөхцөл байдал хүндэрвэл 430 мянган ажлын байр цомхотголд орохыг тодотгосон. Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн зүгээс ч төрөөс бодитой дэмжлэг байхгүй байна гэдгийг хэлсээр буй.
Тэгвэл энэ цаг үед төр ч бас хэмнэлт хийх ёстой, ачааныхаа хүндийг тэгж хуваарлах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл чуулганы хуралдааны үеэр онцолсон. Тэрбээр "Бид нийтээрээ тооцоолоогүй хүндрэлд орж, тооцоолоогүй ачаалал ирж байна. Тэгвэл энэ ачааллыг хэн үүрэх вэ. Нэг хэсэг нь төр гэж байгаа бол нөгөө талдаа иргэд, бизнес эрхлэгчид бий. Ачааны хүндийг үүрэлцэж болох нэг хэсэг нь төрийн албан хаагч, төрийн өмчит компаниуд гэж бодож байна. Эдгээр байгууллагын 2,4 их наядын цалингийн сангийн 20 хувийг танах боломж бий юм бишүү. Хэмнэлт хийснээр ойролцоогоор 504 тэрбум төгрөг танах боломж байна гэж харж байна. Ингэхдээ тодорхой ялгаатай, зэрэглэлээс дээш албан тушаалтнуудын цалин, урамшууллыг танах боломж бий. Төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Илүү өндөр хувиар байх гэх мэт зохицуулалт хийх боломжтой юм шиг харагдаад байна. Тэгэхээр энэ ачааг тэнцүүлэх боломж байна” гэдгийг тодотгосон. Ингэхдээ тэрбээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг ч хамруулах ёстой гэдгийг онцолсон юм.
Харин түүний асуултад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Таны санал их чухал санаа байна. Бид авдраа уудлаад үзвэл удирдаж, ашиглаж чадахгүй зүйл олон байна. Төрийн өмчит компаниуд гэхэд 30 их наядын өгөөжгүй хөрөнгө байгаа юм. Хямрал бол боломж гэж үг байдаг. Тиймээс бид төрийн өмчит компаниудын менежмент, 200 мянган ажилтан, албан хаагчдын цалин урамшууллыг эргэн харж, төсвийн боломж, нөөц гэж харах боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тогтоол гарч байгаа. Энэ тогтоолд төрийн өмчит компаниуд дээр байгаа боломжуудыг төсвийн эх үүсвэр болгон ашиглах боломжтой” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Монголд 200 мянга орчим төрийн албан хаагч бий. Гэхдээ эндээс төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит компанийн удирдлагын цалинг хамгийн түрүүнд танаж, ачааллыг тэнцүүлэх боломж бий. Төрийн өмчит компаниудын захирал, газрын дарга нарын цалин гэхэд 4-6 сая орчим төгрөг бий. Гэвч төрийн өмчит компаниуд төсөвт орлого оруулж, татвар төлдөг нь цөөхөн, ашиггүй ажиллагаа, өр, зээлтэй нь илүү олон. Тиймээс төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, менежментийг нь сайжруулж, төсөвт орлого төвлөрүүлэх боломжийг судалж, Засгийн газар санаачлагатай ажиллах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын удирдлагууд ч мөн энэ асуудалд эмзэглэхгүй байх нь хүнд цаг үед ачааллыг тэнцүүлэхэд чухал үүрэгтэйг сануулъя.
Ш.ОЧ
zochin 2020-12-04 124.158.70.9
toriin albandaa tsomtgol hiigeech SOELIIN yam ymar heregtei yum BOLOVSROLIIN yamandaa haryalgdaad yavj boldog bsan heden songuuld ajilsan hunee oron too gargaj ajilluulah gesen bn yamarch bolovsrolgui hun alban tushaal deer ajillaj bn
Би 2020-12-04 124.158.119.35
Төрийн алба хэзээ тийм өндөр цалинтай болчоов? 600-1,00.0 одоо хамгийн бага цалин шүү. Тэр ГОК-ын захирлуудын сард авдаг 20-50,0 сая, Монгол банк, Хөгжлийн банк, Төрийн банкуудын сарын 10-35,0 сая төгрөгийн цалинг өндөр гэдэг юм шүү. Тэднийг бүгдийг хасах хэрэгтэй
Зочин 2020-12-04 202.9.46.200
Яанаа Монгол дарга нар чинь аймаар ховдог цадах мэдрэмж байхгүйшдээ. Их идвэл мөнх амьдарна гэж ямар ухаантан нь тэдэнд сургасан юм бүү мэд. Цалин хасна гэвэл хүн амийн нэг бүлэг хүмүүс дарга ангийхан устаж үгүй болношдээ.
76 2020-12-04 66.181.183.38
УИХ 76 л цалингаасаа татгалзчихмаар байна. Тэр цалинтай цалингүй наадуул чинь хөрөнгө мөнгөтэй, тэгээд ч тангараг өргөсөн нөхдүүд. Эх орон ард түмнийхээ төлөө гээд… 2 жилийн цалин авахгүй байхад улсын эдийн засагт их нөлөө үзүүлж чадна. Одоо л хэр эх оронч гэдэг нь харагдана….
Зочин 2020-12-04 122.201.24.252
salavch za
bii 2020-12-04 202.21.108.202
ene zuv zuitei sanal baina.ushuu hemnej tanah yu bn bolomjiig sain ashiglah heregtei.offhsorluu gargasan mungiig olj avah ene tal deer dalaitstai ajillaachee
Жадаа 2020-12-04 192.82.78.111
Цалингаас гадна бусад танасаглал нь цалингаас нь өндөр байхаа . Нөгөө ЖДҮ гийнхан төлж байгаа юу .БУСАД МӨНГӨНҮҮДЭЭ
Ч ТӨЛЖ БАЙГАА БОЛОВ УУ. бҮР ЯРИХААЧ БАЙЛАА .бАС НӨГӨӨ оффШОР ЭНЭ БҮРЭЭ АВААД БАРАГ БОЛЧИХ ЮМ БИШ ҮҮҮ
Зочин 2020-12-04 66.181.177.59
Ачааг ямар ч тохиолдолд гагцхүү ард иргэд, хувийн_ хэвшил л үүрдэг юм. Төр засагт өөрийн гэсэн ганц ч төгрөг байхгүй, бүх төсөв мөнгөн хөрөнгө нь татвар төлөгчдөөс албадан хурааж авсан мөнгө байдаг учраас эцсийн дүндээ төр засагт ачаа үүрэх гэсэн ойлголт байхгүй!!!!
Зочин 2020-12-04 202.126.89.97
Энэ 2 цвлингаа хаья гэж бна. Хасөгдсан мөнг гь чи бид 2/йн Алтан бөгж, ээмэгнээс арай илүү болох байлгүй
Зочин 2020-12-04 103.26.193.99
Байнга алдагдалтай ажилладаг төрийн өмчит үйлдвэрүүдийг яаралтай хувьчлахгүй бол Нямдорж, Оюун-Эрдэнэ мэтийн гондоомны шахаачдын саалийн үнээ хэвээрээ л байх болно.
Зочин 2020-12-04 202.70.34.70
Ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчлах, эсвэл хувьцааг нь Хөрөнгийн биржээр нээлтэй борлуулах хэрэгтэй.
Хувьд шилжвэл үйл ажиллагаа нь жигдэрч татвар төлдөг болно. Хувьцаат компани болгож хувцааг нь зарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хяналт сайжирч мөн л ашигтай ажиллан татвар төлдөг болно. Аль ч тохиолдолд төрд ашигтай, хувьчлал, хувьцаа борлуулсан орлогоор улсын гадаад өрийн тодорхой хэмжээгээр дарах боломжтой болно.
Зочин 2020-12-04 66.181.191.122
Үүний оронд та өөрөө алтан ээмэг бөгжөөсөө эхлээд төрд /ард түмэнд/ хандивлахыг уриалсан бол дээр байжээ. Популистууд улс ард түмний нуруун дээр байдаг гэдэг боловч хэрэг дээрээ төрийн албан хаагчийн нуруун дээр улс гүрэн оршин тогтнодог нь жам юм. Ахиу цалинтай гэвэл эмч багш, шүүгчид л байдаг, төрийн захиргааны албан хаагчид эднээс доогуур шүү дээ. Хэдэн төрийн албан хаагчыг адлаад хэрэггүй, тэдний цалин олигтой нэмэр болохгүй, тэд өдөр шөнөгүй зүтгэж байна
Badarch taxar 2020-12-04 66.181.180.121
Bvh hvmvvsiin staling 20 huwiar has esergvvstwel ajlaas ni hal vvniig mash shuurhai shiid
Зочин 2020-12-04 66.181.182.116
Том том ланд унаад л давхиад байдаг ш дээ
aagii 2020-12-04 192.82.76.174
Iim jijig zuil uarij baihiin orond bodlogiin tom sniidluud gargaacn dee, arai tom um uarimaar bna snuu dee, cnaabaas daa
Зочин 2020-12-04 203.169.48.150
жишээ юу байна
Зочин 2020-12-04 202.55.188.88
Eldev shagnal uramshuulalaa bolih heregtei, tertei tergui tsalingaa avaad hiih yostoi ajlaa hiij baihad, jiriin uyed bol ted hiih yumgui sul tsalin avch baidag shde. 1000 udur tejeej 1 udur ashiglahad shagnal uramshuulal hereggui
t 2020-12-04 202.126.90.120
toriin ner zvvsen hen ilvvv sain byldaga b*** boloogchuuudl darga boldog zaraita eswel dargiin hvvvhed darga deer ni hulgaa awilga zalin naaduuldchin ogt hereggui lalruuud
Зочин 2020-12-04 192.82.75.189
ЦАЛИНГААСАА ТАТГАЛЗВАЛ ХУЛГАЙ ХИЙХ НЬ ИХСЭХ БАЙХ ДАА.
туул 2020-12-04 202.55.188.82
Эх оронч үзэл,эх оронч санал санаачлагын дор одоо л ухамсраараа нэгдэх цаг болоод эх орон дуудаад байна!
Үзэгч 2020-12-04 66.181.191.101
Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх ланд лексус машинуудыг буцааж зарья, 9911 8811 өөр ямар л үнэтэй утасны дугаар байна бүгдийг нь эздээс нь хурааж аваад үнэ хаялцуулж зарья, гүүрхээс урагшаа бүх үл хөдлөхийг бас зарья, 100 с дээш малтай малчин өрхийн илүү гарсан малыг улсын хөрөнгө болгож бас зарья, гэх мэтээр эх оронч саналууд их гарах байх лаа, бид ийм нийгэм соёл байгуулах гэж 30 жил зүтгэсэн билүү.
Зочин 2020-12-04 202.9.40.4
битгий балайраад бай. Төрийн албанд байгаа мөртлөө том том машин унаад байгаа ухаан мөчид, боловсролгой хар юмнуудаа болихыг шаардах хэрэгтэй
Зочин 2020-12-04 122.201.31.91
ENHAMGLANG SANGIN SAIDAR TAVIAD UZECH ZUV YM YRIAD BAIGAM HI HOR 2 GARSAN