Төрийн албаны зөвлөлийн 58 дугаар хуралдаан халдвар хамгаалалтын дэглэм, нарийн горимын дор болж, цар тахлын үед төрийн байгууллагуудын тасралтгүй үйл ажиллагааг хангах, хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд зөвлөмж гаргах асуудлыг хэлэлцэв.
Төрийн албаны зөвлөл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед халдвар хамгааллын горимыг чанд мөрдөн удирдах 33, гүйцэтгэх долоон албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар цахим хуудсандаа зарлаад байна. Тухайлбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Оюуны өмчийн газрын дарга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Гадаадын иргэний харьяатын газрын дарга, Архивын Ерөнхий газрын дад дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал зэрэг удирдах албан тушаалын тусгай шалгалтыг ирүүлсэн захиалгад үндэслэн зохион байгуулахаар бэлтгэл үйл ажиллагаа хийж байна. Цаашид тухайн албан тушаалын тусгай шалгалтыг тасралтгүй зохион байгуулж, сул орон тоог нөхөх юм. Шалгалт өгөх иргэд Корона вирусийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг авч ирнэ.
Төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор БШУЯам, Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тогтов.
Мөн хууль тогтоомжид үндэслэн гавьяаныхаа амралт /өндөр насны тэтгэвэр/-д гарсан төрийн албан хаагчийг хэрхэн ажиллуулах талаар баримтлах зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.
Иргэн 2020-12-04 139.5.219.238
За ингэж худлаа яриад яах вэ ЭМДЕГ дарга гол хариуцлагатай нар нь сүүлийн 5 жил үүрэг гүйцтгэгч байлаа дээр авилгачид дүүрсэн газар бүр шүүхээр ял авсан хүн хүртэл ажиллаж байгаа ш дээ
Зочин 2020-12-04 202.126.89.189
Сая 11 сард төрийн албаны ерөнхиы шалгалт өгсөн бүх шалгалт цахим болсон байгаа байгаагаар нь оноо нь шууд гарч байна лээ.Бид ер нь өөрсдийгөө болон энэ цахим системийг сорж үзэх хэрэгтэй юм билээ.
Жүжиг 2020-12-04 66.181.188.220
Жүжиг
Зочин 2020-12-04 103.212.118.149
Жүжиг ТАЗ гэж амьгүй албат улс төрийн томилгоо нь хийгдэдгээ хийгдээд аль хэдийн сүйдэлдэгээ сүйдэлчихээд байхад одоо сонгон шалгаруулалт ч гэх шиг сонгон шалгаруулалт нь ядаж байхад хулхи болно тэрний оронд явж шалгаад жаахан ч гэсэн амь оруул л даа наад хуулиа. Яагаад хулхи гээч бүгд үүрэг гүйцэтгэгч ковидын хуулиар гээд аль хэдийн тавигдчихсан. Тэд нар нь дотроосоо гээд шууд тусгай шалгалтад орно тэгээд ёслолын албаар орж баталгаажна монголчууд бид хуулийг нэг иймэрхүү л хэрэгжүүлж байна шүү
Зочин 2020-12-04 66.181.189.222
баталсан журмаа баримтлаарай даа энд тэндээс хэн ч хамаагүй тавигддаг буруу хандлагаа өөрчлөөрэй