Улаанбаатар хотоос 8431 хүн гарч, 2592 хүн иржээ

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотоос 8431 хүн гарч, 2592 хүн иржээ

Улаанбаатар хотоос 8431 хүн гарч, 2592 хүн иржээ
АТҮТ: ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийн 59 чиглэлд арванхоёрдугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд 255 тээврийн хэрэгслээр 8431 зорчигч зорчсон байна. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 44 чиглэлд 122 тээврийн хэрэгслээр 2592 зорчигч зорчжээ. Дээрх хугацаанд хоёр талдаа нийт 11023 зорчигч зорчсон дүн мэдээ байна.
“ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ” –Д
"Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журамд"-д заасны дагуу иргэдийг хот хооронд нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх ажлыг автотээврийн үндэсний төв зохион байгуулж байна. Энэхүү журмын хүрээнд шинжилгээний хариу нь сөрөг гарч эрүүл мэндийн яамнаас онлайн тасалбар захиалгын eticket.transdep.mn сайтад мэдээлэл нь сүлжээгээр ирсэн иргэдэд онлайнаар хот хооронд зорчих тасалбар захиалах боломж бүрдэж байна.
 Иймд иргэд та бүхэн шинжилгээний хариугаа авсны дараа онлайн билет захиалгын системд хандан тасалбараа захиалах боломжтой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж