Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хүртэл хямдруулсан. Харин түлшийг орон нутаг руу тээвэрлэх боломжгүй гэж холбогдох албаны хүмүүс анхааруулав. Сайжруулсан шахмал түлш өчигдрөөс хямдарч нэг шуудай нь 1875 төгрөг болсонтой холбоотойгоор орон нутаг руу тээвэрлэхийг завдсан зөрчил гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр /2020.12.04/орон нутаг руу явах хоёр иргэн машиндаа шахмал түлш тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Иймд нийслэлээс хөдөө орон нутаг руу сайжруулсан шахмал түлшийг авч гарахгүй байхыг сануулжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах бөгөөд зөвхөн энэ хороодод сайжруулсан түлш хэрэглэх юм. Сайжруулсан шахмал түлшийг хямдралтай үнээр борлуулж байгаа нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшний хомсдолд оруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ гэдгийг холбогдох албаны хүмүүс тодотгов.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-12-04 139.5.219.12
тэгээд түүхий нүүрсээ түлээ гээд байгаа юм болов уу??? яах гээд хориглооод байгааг нь ойлгомжгүй болоод явчихлаа…
Зочин 2020-12-04 66.181.180.75
ОДоо чээнжлэнэ , хомсдол үүсгэнэ…. Есөн шидээр үзнэ. Хороон даргын цохолтоор, аягүйдвэл Сум даргын гарын үсэг ч хэрэг болж юу магад,,,, Амьдрал , алиа марзан…
Зочин 2020-12-04 59.153.113.41
Tsaazaar av
Зочин 2020-12-04 66.181.161.7
Hurelsukhed oor poproh yum uldhee bgad nogoo ugaartuul aldag nuursee odoo humuusiin anhaarald butsaaj avch irj bnada yaj iij bgal shahmal tulshtei holbootoi medee end tend
Зочин 2020-12-04 66.181.191.101
1 шуудайнд 1 жил өгөөд явуул
Зочин 2020-12-04 64.119.21.75
Mongol xunii Bertegchin uzel sanaa ueiin ued tsyxalzax umaa.
xaana ch ybsan uuriinhuu xergiig buteechiheed alga boldog xogiin zantai xumuus
zochin 2020-12-04 122.201.24.154
er ni manay mongolchuud khamgiin khugiin khogiin zan turkh , chanartay khumuus shuu dee
irgen 2020-12-04 66.181.161.32
Баянзүрхийн товчоонд нэгч түлштэй газар алга яагаад хангалт тасраад байгаа юм бэ монголчууд ийм дорой арчаагүй бэртэгчингүүд юмуу үнэ буулаа гээд аваад нөөцөлчихдөг юм болуу