Нийслэлд сovid-19 илрүүлэх шинжилгээг авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Нийслэлд сovid-19 илрүүлэх шинжилгээг авч эхэллээ

Нийслэлд сovid-19 илрүүлэх шинжилгээг авч эхэллээ

Нийслэлийн есөн дүүрэгт 70 мянга гаруй өрхийг “нэг өрх-нэг иргэн” гэсэн зарчмаар өнөөдрөөс /2020.12.04/  шинжилгээнд хамруулна. Энэ сарын 11 хүртэл үргэлжлэх тандалт судалгааны энэхүү шинжилгээг  30 цэгт зохион байгуулах юм.

Иргэдийг шинжилгээнд хамруулахад халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс сонгоно. Тухайн өрхийн нэг гишүүн гэр бүлээ төлөөлөн covid-19 илрүүлэх шинжилгээг өгөх юм. Шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгох юм байна. Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх аж. Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг НОК-ын Шуурхай штабаас анхааруулсан билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж