Баян-Өлгий аймаг руу өнөөдөр хоёр удаа онгоц ниснэ

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймаг руу өнөөдөр хоёр удаа онгоц ниснэ

Баян-Өлгий аймаг руу өнөөдөр хоёр удаа онгоц ниснэ

Улаанбаатар хот болон өөр хоёр аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарт болон орон нутагт гацсан иргэдийг Covid-19 шиинжилгээнд хамруулан арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн зорчигч тээврийн автобус болон хувийн унаагаар нь явуулж эхэлсэн юм.

Тэгвэл иргэдийн хүсэлтийн дагуу орон нутаг руу нислэг үйлдэж эхэлжээ. Эхний нислэг өнөөдөр өглөө Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймаг руу хийгдэж байна. Тодруулбал, өнөөдөр Баян-Өлгий аймаг руу хоёр удаагийн нислэгээр PCR шинжилгээгээ өгсөн 98, Увс 30, Говь-Алтай аймаг руу 80 иргэн тус тус агаарын тээврээр нутаг руугаа буцах аж.  Орон нутаг руу "Аэро Монголиа" ХХК, "Хүннү Эйр" ХХК  нислэг үйлдэж байгаа юм байна.

Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар орон нутаг руу буцах хүсэлтээ өгсөн иргэдийн тоо 91 мянга болж нэмэгдсэнээс 29 мянга нь хувийн унаагаар явна гэж хүсэлт гаргажээ. Архангай аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймаг руу зорчихоор хүсэлт гаргасан иргэдийг дараагийн ээлж рүү шилжүүлээд буй аж. Тиймээс  Архангай аймаг руу арванхоёрдугаар сарын 7-оос иргэдийг тээвэрлэж эхлэх гэнэ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж